ЯПОНЫ БАНКУУД ХЯМРАЛД БЭЛТГЭЖ БАЙНА

Токиогийн Mitsubishi UFJ банк улсынхаа төрийн үнэт цаасны анхдагч дилерийн үүргээсээ энэ оны долдугаар сард албан ёсоор салжээ. Энэ нь Японы үнэт цаасны зах зээл ихээхэн эрсдэлтэй болж буйг харууллаа.

Банкы тооцоолсноор, Японы улсын үнэт цаас 200 суурь пункт өсвөл Mitsubishi UFJ банкны капиталын хангалттай коэффициент нь ойролцоогоор таван хувийн пункаар буурах юм.Үнэт цаасны ашиг эсрэгээр анхны үнэлгээ рүүгээ явж байгаа цагт Mitsubishi UFJ банкны капиталын хангалттай коэффициент нь гуравны нэгээр буурах юм.

Урт хугацааны турш Японы банкууд улсын үнэт цаасыг капиталын хангалттай коэффициентийн тооцоонд тэгийн эрсдэлтэй гэж тооцож иржээ. Гэтэл зээлдүүлэгч нар нь “муу зээлийн” тоо өссөний дараа бага бизнестэй ажиллахаа болиод тэднийг эрсдэлтэй зээлдэгч гээд орхижээ. Үүний оронд банкууд хурдан ашиг өгөх  төрийн үнэт цаасыг анхаарсан юм.Сүүлийн үед улсын облигацид мөнгө оруулах нь хуучны үлдэгдэл шиг санагдах болжээ. Нэн ялангуяа тэр нь Японы банкийн бодлогын хүү нь хасах болсонтой холбоотойгоор ихэслээ.

Облигацийн тухай түгшүүр нь зах зээлийн уналтаас хамгаалах эрмэлзлэлийн нэгдүүлж байгаа. Японы гурван том банк Японы банкинд 50 их наядын  үнэт цаасыг нь сүүлийн гурван жилд эргүүлэн худалдсан байв.

Японы банкууд ерөнхийдөө 717 их наяд иенийг депозитдээ барьдаг. Эдгээр мөнгийг банкууд зээлд зарцуулах ёстой юм. Гэтэл бодлогын хүү  сөрөг төвшинд тавигдан Төв банкнаас бодлогоо чангатгаж байгаа үед банкууд облигацид мөнгөө хийх боломжгүй байна.

,