Д. АМАРБАЯСГАЛАН УЛСЫН ИХ ХУРЛЫГ УДИРДАХ ЁС ЗҮЙГҮЙ УЧРААС АЛБАН ТУШААЛААСАА ТҮТГЭЛЗЭЭД ШАЛГУУЛАХЫГ ГИШҮҮД ШААРДЛАА
Монгол төрийн үйл ажиллагааг гацаахгүй чирэгдэлгүй явуулахын тулд Монгол ардын намын нэр бүхий гишүүд Ардчилсан намын их хурлын даргад тавьж байгаа шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлэн улсын их хурлын дарга Д. Амарбаясгаланд шаардах бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Ж. Энхбаяр:
Улсын их хурал бол хууль тогтоох дээд байгууллага. Монголын ард түмний төлөөлөл. Энэ утгаараа төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах хүн ёс зүйн зөрчилгүй, өндөр туршлагатай, цэвэр хүн байх ёстой. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой ноцтой мэдээллүүд гарч байна. Монголын ард түмэн баялагтаа эзэн байхыг л хүсч байгаа. Байгалын баялгийг улс орны хөгжлийн төлөө зориулагдаасай гэж хүсч байгаа. Энэ үзэл санааг хэрэгжүүлэхэд УИХ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, манлайлал үзүүлэх ёстой.
Иймээс МАН-ын 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгай болон бусад авлига албан тушаалын хэргүүдээс нэрээ цэвэрлэтэл УИХ дарга гэх албан тушаалыг хаших эрхгүй гэж үзэж байна.
Монголын хууль шүүхийн байгууллагууд үүнд хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллах хэрэгтэй. Ард түмэнд үүнийг тайлбарлах үүрэгтэй. Хууль хэрхэн шударга үйлчилдэг гэдгийг харуулах ёстой.
Тиймээс УИХ дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа түдгэлзэж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулах ёстой гэсэн ёс зүйн шаардлагыг хүргүүлж байна.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний элч байдаг. Бид УИХ-ын гишүүнээр сонгогдон тангараг өргөхдөө, Монгол Улсын нийт ард иргэд, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө Үндсэн хуулийг эрхэмлэн сахиж, авлига ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид байна гэж тангараг өргөсөн.
Тиймээс УИХ-ын гишүүний хувьд авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын даргад зарчмын шаардлага бүхий албан бичгийг хүргүүлж байна.
Бид Монгол төрийн нэр хүнд, ард түмний төрдөө итгэх итгэлийг өндөрт өргөж явах ёстой хүмүүс. Ард иргэдийн амьдрал хүнд байна. Төр засагтаа итгэх итгэл алдарч байна. Энэ цаг үед бид аливаа албан тушаалын төлөө, улс төрийн намын эрх ашгийн төлөө биш ард түмнийхээ төлөө зогсох ёстой гэж үзэж байгаа. Тийм ч учраас энд зогсож байгаа гишүүдтэйгээ нэгдэж гарын үзэг зурсан
МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ
Хятадад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байна
ОХУ БНХАУ-аас тусламж гуйлаа
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР МАН-ЫН ДАРГЫН ӨРСӨЛДӨӨНӨӨС НЭРЭЭ ТАТЛАА11 сар 11. 17:40
Баянзүрх дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлууд хийж байна11 сар 8. 12:42
Монголын улс төр халуун, МАН доторх “гал тогоо” бужигнаж байна10 сар 30. 23:19
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ10 сар 30. 23:12
МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар дэд дарга, бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэлээ10 сар 30. 22:42
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ10 сар 30. 22:18
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ10 сар 30. 22:16
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ10 сар 20. 11:32
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ТОГТООЛД ХОРИГ ТАВИЛАА10 сар 20. 11:28
Их хурлын даргыг нэрээ цэвэрлэхийг МАН -ын гишүүд шаардлаа10 сар 7. 14:39
Засгийн газар гацаад байсан нүүрсийг биржээр арилжаалах болсон.10 сар 6. 13:27
АМЬ ТАВИХАД ОЙРХОН АРДЫН НАМ9 сар 27. 16:36
ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БАЙДЛААР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛ БАТЛАГДАНА9 сар 15. 10:37
ЧАРЛИ КИРКИЙН АЛУУРЧИН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ НЭГЭН БАЙСАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА9 сар 13. 22:46
УМАРД СОЛОНГОС "ДАВХАР ЗЭВСЭГЛЭЛ"-ИЙН БОДЛОГО ЗАРЛАЛАА9 сар 13. 12:45
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХАГАС КОКСООР ХИЙСЭН ШАХМАЛ ТҮЛШИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАА9 сар 13. 10:14
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов9 сар 11. 10:04
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д гэрээгээр ажиллах Монгол ажилтан сонгон шалгаруулах2 сар 10. 11:07
ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2 сар 10. 11:02
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр өндөрлөлөө2 сар 10. 10:56
2024 ОНД БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖЭЭС БУЦААГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД2 сар 10. 10:52
Гамшгаас хамгаалах сургалт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт зохион байгууллаа2 сар 10. 10:49
МОНГОЛ ХҮНИЙ НИЙГМИЙН БАТАЛГАА, ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ АШГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА2 сар 10. 10:43
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний 20-н жилийн ойн баяр БНСУ-ын Илсан хотод болж байна2 сар 10. 10:35
Cтарт-ап улсын уралдаан үргэлжилж байна2 сар 10. 10:18
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй2024, 12 сар 10. 18:21
Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа2024, 12 сар 10. 18:18
Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна2024, 12 сар 10. 18:12
УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ2024, 12 сар 10. 18:07
Сэтгэгдэл бичих