НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган 2024 оны 09 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын албан тушаалтнууд угтлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхий ертөнц тогтвортой бус, тогтворгүй хөгжиж байгааг өөрчлөх шаардлагатайг онцоллоо. Мөн дэлхий даяар тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх, даван туулах боломжтойг тэмдэглээд, дэлхий нийтийг энх тайванд уриаллаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор 09 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд болно.
Чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 88 улсын Төрийн тэргүүн, гурван улсын Дэд ерөнхийлөгч, 35 улсын Засгийн газрын тэргүүн, зургаан улсын Шадар сайд зэрэг дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу Ерөнхий санал шүүмжлэлийн хоёр дахь өдөр олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлнэ.
Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бичил биетний тэсвэржилтийн асуудлаарх өндөр түвшний уулзалт, Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалт, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт зэрэг өндөр, дээд түвшний хурал, арга хэмжээг зохион байгуулах юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн өмнө 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт” амжилттай болж өндөрлөсөн.

Засгийн газар төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ЛИЦЕНЗИЙН ТООЛЛОГЫН ХҮРЭЭНД УЛС ТӨРЧДИЙН ХАМААРЛЫГ ТОДОРХОЙЛОХ АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ САНУУЛЛАА12 сар 25. 15:49
Монголын Ипотекийн Корпораци нь 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа12 сар 25. 15:45
“Монголын ипотекийн Корпораци ОССК” 2025 оны онцлох 10 үйл явдал12 сар 25. 15:39
МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИЙН ЗАХИРАЛ Б. ГАНТУЛГА, АЗИЙН ХОЁРДОГЧ МОРГЕЙЖИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР СОНГОГДЛОО12 сар 4. 12:29
АТГ: 166 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хянагдаж байна12 сар 3. 9:35
МАН ХУРАЛДСАН ТӨСВӨӨ НЭЭЛТТЭЙ ЗАРЛА11 сар 22. 19:50
Хуульч С. Нарангэрэл Чингис хаан одонт болж чингис хаан одонгоор шагнагдана11 сар 20. 11:52
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР МАН-ЫН ДАРГЫН ӨРСӨЛДӨӨНӨӨС НЭРЭЭ ТАТЛАА11 сар 11. 17:40
Баянзүрх дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлууд хийж байна11 сар 8. 12:42
Монголын улс төр халуун, МАН доторх “гал тогоо” бужигнаж байна10 сар 30. 23:19
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ10 сар 30. 23:12
МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар дэд дарга, бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэлээ10 сар 30. 22:42
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ10 сар 30. 22:18
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ10 сар 30. 22:16
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ10 сар 20. 11:32
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ТОГТООЛД ХОРИГ ТАВИЛАА10 сар 20. 11:28
Их хурлын даргыг нэрээ цэвэрлэхийг МАН -ын гишүүд шаардлаа10 сар 7. 14:39
Засгийн газар гацаад байсан нүүрсийг биржээр арилжаалах болсон.10 сар 6. 13:27
АМЬ ТАВИХАД ОЙРХОН АРДЫН НАМ9 сар 27. 16:36
ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БАЙДЛААР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛ БАТЛАГДАНА9 сар 15. 10:37
ЧАРЛИ КИРКИЙН АЛУУРЧИН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ НЭГЭН БАЙСАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА9 сар 13. 22:46
УМАРД СОЛОНГОС "ДАВХАР ЗЭВСЭГЛЭЛ"-ИЙН БОДЛОГО ЗАРЛАЛАА9 сар 13. 12:45
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХАГАС КОКСООР ХИЙСЭН ШАХМАЛ ТҮЛШИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАА9 сар 13. 10:14
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д гэрээгээр ажиллах Монгол ажилтан сонгон шалгаруулах2 сар 10. 11:07
ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2 сар 10. 11:02
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр өндөрлөлөө2 сар 10. 10:56
2024 ОНД БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖЭЭС БУЦААГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД2 сар 10. 10:52
Сэтгэгдэл бичих