Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарлиг гаргасан.
Зарлигт “Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх” заалт туссан юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр “Эгшиглэн” морин хуур хөгжмийн үйлдвэрт ажиллаж, морин хуур урлаачидтай уулзан морин хуур үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг ярилцлаа.
Улсын хэмжээнд 15 орчим морин хуурын урлан, 60 гаруй морин хуур урлаач бий бөгөөд жилд 3,000 орчим морин хуур үйлдвэрлэх хүчин чадалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гарснаас хойш морин хуур хөгжмийн эрэлт хоёр дахин нэмэгдсэн байна.
Морин хуур үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг аж ахуйн нэгжийн түвшинд хүргэн хөгжүүлэхийн тулд санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх, төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг морин хуур урлаачид онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан “Эгшиглэн” үйлдвэрт ажилласан Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн удирдлагууд нөхцөл байдалтай танилцаж, төрөөс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал, мэдээлэл солилцсон юм.
Цаашид морин хуур урлах үндэсний арга, технологи, мастер урлаачдын ур чадварыг өвлүүлэн үлдээх, шинэ үеийн морин хуур урлаачдыг бэлтгэх, салбарын хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг Морин хуур урлаачдын холбооны тэргүүн Б.Баярсайхан энэ үеэр хэллээ.
Морин хуурын мэргэжлийн урлаачийг бэлтгэхэд 5-10 жил, мастер урлаачийг бэлтгэхэд 15-20 жил зарцуулдаг гэдгийг “Эгшиглэн” хөгжмийн үйлдвэрийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгалжав онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт туссан. Энэ чиглэлд Боловсролын яамнаас Ажлын хэсэг гарган ажиллаж буйг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэмдэглэв.
Түүнчлэн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мужааны мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг морин хуур урлалаар мэргэшүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний өв соёлоо хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцолж, морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд бие, сэтгэлээ зориулж ирсэн морин хуур урлаачдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулах” гэж заасны дагуу Морин хуурын олон улсын наадмыг 2024 оны 07 дугаар сард Өмнөговь аймагт зохион байгуулсан.

Засгийн газар төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАНД ЦААЗЫН ЯЛ ОНООХЫГ ПРОКУРОРЫН ЗҮГЭЭС ШААРДАЖ БАЙНА1 сар 14. 20:23
"БОДЬ" -ИЙН БАЯСГАЛАНГИЙН БОГ БОЛОН БОД ХОЁР1 сар 14. 19:30
ХАРИУЦЛАГАА ГЭЭСЭН МОНГОЛЧУУД1 сар 10. 4:08
ТӨР ИХ БАТ - ЁС ИХ ХҮНД1 сар 10. 3:12
Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Б. Заяабал, Д. Үүрийн туяа нар өргөн барилаа.2025, 12 сар 31. 23:55
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ЛИЦЕНЗИЙН ТООЛЛОГЫН ХҮРЭЭНД УЛС ТӨРЧДИЙН ХАМААРЛЫГ ТОДОРХОЙЛОХ АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ САНУУЛЛАА2025, 12 сар 25. 15:49
Монголын Ипотекийн Корпораци нь 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа2025, 12 сар 25. 15:45
“Монголын ипотекийн Корпораци ОССК” 2025 оны онцлох 10 үйл явдал2025, 12 сар 25. 15:39
МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИЙН ЗАХИРАЛ Б. ГАНТУЛГА, АЗИЙН ХОЁРДОГЧ МОРГЕЙЖИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР СОНГОГДЛОО2025, 12 сар 4. 12:29
АТГ: 166 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хянагдаж байна2025, 12 сар 3. 9:35
МАН ХУРАЛДСАН ТӨСВӨӨ НЭЭЛТТЭЙ ЗАРЛА2025, 11 сар 22. 19:50
Хуульч С. Нарангэрэл Чингис хаан одонт болж чингис хаан одонгоор шагнагдана2025, 11 сар 20. 11:52
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР МАН-ЫН ДАРГЫН ӨРСӨЛДӨӨНӨӨС НЭРЭЭ ТАТЛАА2025, 11 сар 11. 17:40
Баянзүрх дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлууд хийж байна2025, 11 сар 8. 12:42
Монголын улс төр халуун, МАН доторх “гал тогоо” бужигнаж байна2025, 10 сар 30. 23:19
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ2025, 10 сар 30. 23:12
МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар дэд дарга, бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэлээ2025, 10 сар 30. 22:42
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ2025, 10 сар 30. 22:18
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ2025, 10 сар 30. 22:16
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ2025, 10 сар 20. 11:32
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ТОГТООЛД ХОРИГ ТАВИЛАА2025, 10 сар 20. 11:28
Их хурлын даргыг нэрээ цэвэрлэхийг МАН -ын гишүүд шаардлаа2025, 10 сар 7. 14:39
Засгийн газар гацаад байсан нүүрсийг биржээр арилжаалах болсон.2025, 10 сар 6. 13:27
АМЬ ТАВИХАД ОЙРХОН АРДЫН НАМ2025, 9 сар 27. 16:36
ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БАЙДЛААР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛ БАТЛАГДАНА2025, 9 сар 15. 10:37
ЧАРЛИ КИРКИЙН АЛУУРЧИН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ НЭГЭН БАЙСАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА2025, 9 сар 13. 22:46
УМАРД СОЛОНГОС "ДАВХАР ЗЭВСЭГЛЭЛ"-ИЙН БОДЛОГО ЗАРЛАЛАА2025, 9 сар 13. 12:45
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХАГАС КОКСООР ХИЙСЭН ШАХМАЛ ТҮЛШИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАА2025, 9 сар 13. 10:14
Сэтгэгдэл бичих