Хамгийн олон уншигчтай ном Библь судар

Дэлхий даяар хамгийн олон уншигчтай ном бол Библь судар юм. Анх МЭӨ 70 онд гарсан библийг хоёроос зургаан тэрбум хүнд хүрсэн гэдэг. Христийн шашны сургааль номлолыг дэлхийн бараг бүх орны хэл дээр хөрвүүлсэн байдаг юм.


Харин библийн араас уншигчдынхаа тоогоор Хятадын удирдагч Мао Зедуны ишлэл үгээс бүтсэн “Жижиг улаан ном” ордог юм. 1964 онд анх хэвлэгдсэн энэ номыг Хятадаас гадна 50 хэл дээр орчуулж, 800 саяас зургаан тэрбум хувь хүртэл хэвлэсэн байдаг юм. Гэхдээ яг уншсан хүмүүсийнх нь тоо магадгүй хоёр тэрбумд хүрнэ гэж тооцдог.
Энэ хоёроос өөр тэрбумаас дээш хувиар хэвлэгдсэн ном одоогоор алга байна. Харин тэрбум хүртэл буюу олон зуун сая хувь хэвлэгдсэн ном нэлээдгүй бий.
Тухайлбал лалын шашны “Коран” судар 800 сая, Мао Зедуныг магтан дуулсан “Маогийн шүлгүүд” 400 сая, Чарльз Дикенсийн “Хоёр хотын түүх” 200 сая, Роберт Баден Повеллын “Сайн иргэн төлөвшүүлэх гарын авлага” 150 сая, Ж.Р.Толкений “Бөгжний эзэн” 150 сая, Зиан Земиний “Гурван мэдэгдэл” 100 сая, Агата Кристигийн “Дараа нь тэнд хэн ч байгаагүй” 100 сая хувиар тус тус хэвлэгдсэн байдаг.