Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг Увс аймагт Засаг даргаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, дөрвөн жилийн хугацаанд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж эхлээд байна.

Улсын Онцгой комисс хуралдаж Улаанбаатар болон бусад аймаг, орон нутгуудад хөл хорионд орсон иргэдийн орох, гарах хөдөлгөөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх мэдээллийг өгсөн.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнууд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 24 байгууллага, дөрвөн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг шинжилгээнд хамруулжээ.

Завхан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж голомт бүхий эрсдэлтэй бүс нутгаас ирж буй иргэдийн хяналтыг чангатгах арга хэмжээ авахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Хил хамгаалах байгууллагын анхны гэрээт, ахлагч бүсгүйчүүд цэргийн тангарагаа өргөлөө. Дорнод аймаг дахь хилийн 0132 дугаар анги 20 гаруй үйлчилгээний ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулнаар долоон бүсгүй гэрээт ахлагч болов.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Дархан дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолбор, ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцан, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонслоо.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын зургадугаар багийн 15 настай иргэнээс энэ сарын 5-ны өдөр тарваган тахал өвчний сэжиг илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулсны 89 жилийн ойн их баяр наадам 7 дугаар сарын 11-12-ний өдөр болно. Энэ үеэр Мөрөн сумын морь барианы талбайд 30, наадмын талбайд 30 нийт 60 гэрт хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоно.

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, гэргий Э.Содномбаяр нар нэг сар гаруй хугацааны өмнө 3 ихэр хүүтэй болсон. Ихрүүд долоодугаар сарын 14-нд 2 сар хүрнэ.