ХАЛХЫН ШОРОНГИЙН ТҮҮХЭНД ГАРЧ БАЙСАН ХАМГИЙН ТОМ ОРГОЛТ БОЛОХ АВДРАНТЫН АЙМШИГТ ОРГОЛТЫН ТУХАЙ МАШ НУУЦ АРХИВ

МУ-ын хуучин цагийн түүхэнд яс цайж буюу гянданд хоригдож буй ялтан оргосон удаа үгүй ажээ.
Харин газар сайгүй сахилга хариуцлага суларсан енее үед л хатуу чанд дэглэмтэй гяндангийн олон давхар хаалганы цоож, цүү цуурга нь хүртэл бас "суларсан" гэдгийг одоогоос арван хэдэн жилийн өмнө Монгол улсад цорын ганц гэгдэх Авдрантын гянданд гарсан аймшигт хэрэг явдал тод харууллаа.

Шорон биш гяндан гэдэг аймаар хэрэг. Гяндан гэдэг маань юу билээ? Онц аюултай, хүнд гэмт хэрэгтнийг хааш нь ч гаргахгүй, олон давхар цоожны цаана бат бөх дөрвөн хананы дотор ганцааранг нь хэдэн жилээр хорин суулгаж залхаан цээрлүүлж ялладаг газар. Ийм нөхцөлд хүн сар, жил байтугай өдөр хоногийг ч элээхэд хэцүү, амьдаараа бие сэтгэл нь үхдэг "ерын газар". Ингэж л хамгийн хүнд ялтан хамгийн хүнд нөхцөлд ялаа эдэлж байдаг билээ. Авдрантад ял эдэлж байгаад оргосон гурван этгээд бол үнэхээр л гянданд ял эдлэх, тэр ч байтугай тухайн үед нь "буудвал зохих" байсан хүн араатнууд.

Ямархуу этгээдүүд байсныг л хар л даа! Нанзадын Лхагвасүрэн-Тэр үед 28 настай, урьд нь ял эдэлж байсан 1992 онд дахин цагдаа Б-г долоон удаа хутгалж онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн. Төмөр замын шүүх түүнд цаазын ял өгсөн боловч Ерөнхийлөгчийн зарлигаар амь хэлтрүүлж 20 жил өгсөн. Хорин жилийн арвыг нь гянданд эдлүүлэхээр заасан. Монголын түүхэнд ийм юм даанч байхгүй. Учир нь гянданд амьд хүн арав байтугай таван жил ч тэсэхгүй үхдэг. Тэртэй тэргүй үхүүлэх гэсэн юм бол хүч хөрөнгөний гарз болгож, түүнийг хадгалах хэрэггүй байсан юм. Сая таван хүний амь насыг буснуулчихаад одоо ч улаан гол нь тасрахгүй хуулийнхны "махыг идээд" сууж байна.

Банзрагчийн Төртогтох. Гучин настай байв. Арван таван настайгаасаа хүүхдийн колони, шорон дамжин "хүмүүжсэн". Урьд нь зургаан удаа ял шийтгүүлсэн ба хамгийн сүүлд хүн амины хэргээр 1995 оны 5 сарын 21-нд 25 жилийн хорих ял шийтгүүлсэн. Хорвоод 30 наслахдаа 15 жил нь шоронд "амьдарсан" хүн. Орголтын явцад бусдынхаа хүчинд автсан, даруй төлөв, сайн залуу байсан ч гэж зарим нь ярьдаг.

Чүлтэмийн Чулуунбаатар. 38 настай. Бас л 15 настайгаас хүүхдийн колони, шорон дамжсан. 1989 онд хүн амины хэрэгт шийтгэгдсэн. Авдрантад ял эдэлж байгаад 1994 онд оргож 8 жилийн ял нэмүүлж, зургаа дахь удаагаа шийтгэгдсэн. Сүүлчийн оролт нь гяндангаас бус хорвоогоос оргосон орголт болж дууссан. Ийм л гурван этгээд гяндангаас үгсэн /хоригдол 3 эмэгтэйг лантуудаж, хутгаар сийчэж алаад дөрвөн хүн, хоёр машиныг барьцаалаад зугтсан байна. Гяндан гэдэг маань ямар ч хүн давж чадахгүй өргөст тортой өндөр хэрэм хашаатай, хашааны давхар төмөр хаалган дээрээ хоёроос гурван жижүүртэй, гяндан обьект дотроо гурав дөрвөн хянагчтай, хашааны гадна талын дөрвөн буланд цагийн манааны дөрвөн байлдагчтай, товчоор хэлбэл нэг ээлжинд байлдааны буу зэвсэг агссан 10 гаруй хүн ажиллаж байдаг газар. Тэгвэл ийм газраас яахлаараа хоригдол газар нүхэлж мөлхөөгүй, далавч ургаж нисээгүй атлаа гараад алга болдог байна аа?

Шулуухан хэлэхэд тэнд ажиллаж буй хорихын ажилтнууд дүрэм журмаа баримталж биелүүлдэггүй, сонор сэрэмжгүй, цалгаар назгай хэтэрхий амирлангуй, энэ байдалдаа дөжирч дассаны гайгаар л ийм аймшигт явдал гарлаа шүү дээ. Гяндангийн хоригдол цоожтой савандаа л сууж байх хуультай. Гэтэл хоригдол Ч.Чулуунбаатарыг гяндангаас нь гарган цоож түлхүүр зуух яндан хийлгэж чөлөөтэй байлгадаг байсан ба Н.Лхагвасүрэн тэндэхийн хэн нэгэн эрхтэн дархатантай "явалддаг" учраас гяндан дотроо цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэг нэрээр сул чөлөөтэй тэнүүчлэн явж хянагч нартайгаа найрсдаг, түүгээр ч барахгүй нэг хянагчийн сейфний түлхүүрийг биедээ авч сейфэнд нь хоол хүнс, тамхиа хадгаладаг байсан ажээ. Ийм хачин юм гэж байх уу Даа? Энэ замбараагүй байдлаас саяны хэргийн үүдэл гарсан гэдэг.

Мөн тэр шөнө гяндан дээр гарсан хянагч Батаа, Аварга нар ажилд ороод сар ч болоогүй байсан хянагч Орсоог ганцааранг нь орхичихоод ажлын байраа хаян айл хэсч архиа эргүүлж явснаараа ч буруутай. Оргохыг анх сэдсэн хүн бол Лхагвасүрэн мөн. Тэрээр "үхсэн хүн үг хэлэх биш" гээд талийгаач болсон нөгөө хоёр луугаа хамаг булхайг бухаж суусан байна. Эд нарт ичнэ, айна гэдэг юм ч байхгүй л дээ. Лхагвасүрэн анх шинэ хянагчийг гэнэдүүлэн сиймхий гаргаж, нэг камерт байсан Төртогтох, Чулуунбаатар хоёрыг суллаж гаргасан. Ингээд л бузар яргалал аимшигт аллагаа эхэлсэн удаатай. Хэдийгээр бузар жигшүүрт хэрэг үйлдэж, гянданд суугаа ч гэсэн бүсгүй биеэ тарчлааж байсан тэд амьд явах эрхтэй. Хөөрхий тэр гурван бүсгүй, эх оюуны учир ийнхүү гэнэтийн дайллагад өртөж, яргачдын гарт аймшигтайгаар амь эрсдэв? Мэдээж тэднийг хөнөөсөн зэрлэг алуурчид буруутай. Гэвч гунихалсан өлөн чононуудын дунд гурван эмэгтэйг ямаа шиг аваачаад уячихсан нь зөв байв уу.

Авдрантад буй 250 хоригдлын дунд ердөө л энэ гуравхан эмэгтэй байсан. Манай төр засаг хуулийн бодлого зохион байгуулалт гэдэг ийм л байна шүү дээ. Дөнгөж хорь гарч яваа Ичинхорлоогийн Бямбасүрэн гэдэг бүсгүй Ганц худагт байхыг нь санаж байна. Харахад урсгалж зөөлөн нүдтэй жижигхэн цагаан бүсгүй "Хорвоод үнэнч эр хүн гэж хаана ч байхыг яс махнаасаа мэдэрсэн. Би эрчүүдийг үзэн яддаг. Үр хүүхэдтэй болох юмсан гэж хааяа боддог л доо. Гэвч би бузар муухай эрчүүдийн дор хэвтэж тэвчихгүй" гэж эрс шулуухан хэлж. эцэст нь "Ээж ээ охиноо уучлаарай. Намайг байхгүй хэмээн бодож сэтгэлээ бариарай! гэж шүлгээ туурвиж байжээ.

Үнэндээ бол И.Бямбасүрэн хүн алаагүй, харин сэдэж зохион байгуулж хамт байлцсан юм. Хамт явсан залуу Энхжаргал нь хөлсний тэрэгний жолоочийг хоёр хоёр хутгалснаас тэр хүн нас барсан юм билээ. Бүсгүй заяа нь төөрч алдаж эндэж явсан энэ эмэгтэйд хуульчид дэндүү хатуурхаж, гянданд аваачиж цоожилсон нь харамсалтай. Харин хамт амь эрсэдсэн Цагаанмөөг, Чимгээ нар бол төрүүлсэн эх, төрсөн үрээ цааш харуулсан нүгэлтэй хүүхнүүд. Бямбасүрэнгийн энэ үхэл хуульчдад сургамж болох болтугай. Ийнхүү бузар булай, бусармаг явдлын улмаас шинэ гарсан оны босгон дээр буюу 1996 оны 1 сарь-4-ний өдөр бидний цөөн монголчуудын дундаас долоон хүн хорвоог үүрд орхив. Гяндангаас оргосон зэвсгэлсэн дээрэмчид хүмүүсийг барьцаалан оргосон тухай мэдээ авмагц цагдаа, хорих байгууллагынхан юуны түрүүнд хөдөлсөн.

Тэд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийнхан, Лун. Цээл, Жаргалант сумын Засаг даргын тамгын газрыхан, ард иргэд эрвийх дэрмийхээрээ хүчин зүтгэсэний хүчинд ялтан этгээдийг цаг алдалгүй барьж чадсан" юм. Сонирхуулж хэлэхэд дээрх гурван ялтны" нэр тухайн үед МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний нэртэй гурвуулаа тохирч байсан нь гайхалтай.

"Үнэн" сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байгаад 1992 онд УИХ-д нэр дэвшин сонгогдсон М.Төртогтох, нөгөө нь яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн тэр үед төрийн түшээ  явжээ. Чулуунбаатар ч, гэсэн ялгаагүй тэр үед Ху намаас сонгогдон" парламентад сууж, байлаа. Авдрантын гяндангаас гурван оргодол оргож* монголын бүх хэвлэл мэдээллийн салбараар-Төртогтох, Лхагвасүрэн; Чулуунбаатар гурвын ам зургыг ярьж, бичиж хийсэн нүгэлт үйлдлүүдийг нь нийтэд цаг алдалгүй хүргэж байв. Эхэндээ ч дээрх УИХ-ын гурван гишүүн олон юм бодолгүй сууж байснаа сүүлдээ парламентийн даргад "хов" хүргэжээ. Адаглаад найз нөхдөөс нь өгсүүлээд тэднийг шоолж, нөгөө хэсэг нь эд бах болгон ярьсан гэдэг. Гурван гишүүний тэрхүү яриаг МАХН-ын хэвлэл мэдээллийн алба дэмжиж "Энэ чинь цаагуураа их муу зүйл болох вий" хэмээн намын удирдах зөвлөлдөө мэдэгджээ. Тэгмэгц дангаараа ноёрхож байсан Ху намын ноёд ЦЕГ, Засах хүмүүжуүлэх газар луу утасдаж гурван  оргодлын нэр усыг дахин дурьдаж болохгүй тухай үүрэгджээ. Үнэхээр 1995 он гарч ардчилал 5 настай байсан хэдий Ху намын коммунист үзэл тэр үед мөхөөгүй байсны  тэрхүү хэрэг харуулж байна.