С.Баяр Н.Дэмбэрэлийг заналхийлсэн дуулиан дэгдэв

МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр өмнө нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Н.Дэмбэрэлийг ална гэж заналхийлсэн мэдээлэл сошиал ертөнцөд шуугиан тариад байна. Энэ талаар Н.Дэмбэрэл өөрийн нүүр пэйсбүүктэй “Хүүе. С.Баяр яриад миний яриаг бичиж байгаа ална #гэнээ”, “Баяр гэдэг хүн дарамтлана гэнээ. Улсаа зарсан новш зайлуул таарна. АНУ-д 7 байртай бил үү”, “Оффшор Баяр тамирчдад мөнгө өгөх үү? Хоншоор нь дутна даа”, Баяр гэдэг хүнд улсаа зараад хаа хүрэв?”,“Баяр намайг тоохоор овоо юм болж дээ”, “Ха ха. Хэн миний постыг үзэж байна гэсэн Баяр л гэнэ. Кккк. Ичиж үхээч Баяр гуай” гэхчлэн бичжээ.

Үүнээс үзэхэд тэдний хооронд багагүй маргаан дэгдсэн бололтой.