Миний секс амьдрал

Сайн байцгаана уу? Би энэ жил 23 настай, ганц бие эмэгтэй. Анх 21-тэйдээ бэлгийн харьцаанд орж байсан. Манай гэрийнхэн хатуу чанд учраас урьд нь олон хүнтэй үерхэж байгаагүй.

 

Сайн байцгаана уу? Би энэ жил 23 настай, ганц бие эмэгтэй. Анх 21-тэйдээ бэлгийн харьцаанд орж байсан. Манай гэрийнхэн хатуу чанд учраас урьд нь олон хүнтэй үерхэж байгаагүй. 10 жилийн айртай хүнтэйгээ зүгээр л уулздаг байлаа. 3-р курсэд байхдаа өглөө эрт цусны шинжилгээ өгөхөөр эмнэлэг байж байтал нэг 30-аад насны залуу явж байлаа. Холоос харахад цэвэрхэн залуу байсан тул хэсэг хартал, намайг мэдчихээд хүрээд ирдэг байна шүү. Юун ч ажигч хүн таарсан ч юм бэ дээ. Тэгээд чи оюутан уу, ямар шинжилгээ өгч байгаан гэж асуугаад л хаалга онгойлгож өгч оруулаад л их л эелдэг зан гаргав. Гарч ирэхээрээ хэлээд дөхүүлээд өгье гэв. Тэгээд шинжилгээ өгчихөөд гарч иртэл хаалганы тэнд нэг хүнтэй яриад зогсож байв. Би ч юм хэлсэнгүй бушуухан гараад явлаа. Яг үнэндээ би шоудаж явдаггүй, даруухан, номын охин байсан тул энэ бүхэн их эвгүй санагдаж байлаа. Гараад явж байтал тэр араас машинтайгаа ирээд дөхүүлээд өгье гээд байв. Би машинд нь суугаад хойшоо нийгмийн даатгал дээр очоод дэвтрээ тамгалуулж авахаар хэсэг хүлээх зуур тэр надад өөрийгөө танилцуулж, тэгэх зуур гараас зөөлөн барьлаа.

Болиоч, завхай амьтан гэж хэлээд гараад явчихмаар байсан ч сониуч зан хөдлөөд, яахыг нь ажигламаар санагдаад тэсээд л байлаа. Тэгээд тэндээс гараад дотуур байр луу хүргүүлэх зуур тэр миний гарыг атгасаар л байв. Байр луу дөхөж ирээд тэр машинаа зогсоогоод түр юм ярья гэлээ. Тэгтэл утас нь дуугарч нэг эмэгтэй хүн залгаж байна. Би – Танай эхнэр үү? гээд асуучихлаа. – Тийм ээ. Нэг юманд яваад өг гэнэ гэж байна гэх нь тэр. Яагаад ч юм эхнэрийнхээ араар тавихад бэлэн, хар үүрээр эмнэлэг орж охин эргүүлж яваа энэ эр таалагдахгүй оргиод явчихлаа шүү. Тэгээд -Баяртай, дараа таарая гэж хэлчихээд хурдхан бууж байрандаа орж ирлээ. Энэ талаар ярьтал манай тасгийн эгчмэд охин – Дажгүй залуу бол ямар хамаа байнаа гэх нь тэр. Миний эргэн тойрны хүмүүсийн мораль шалдаа буучихсан мэт санагдаж байлаа тэр үед. Гэхдээ 21 нас хүрчихээд “онгон” байна гэдэг надад утгагүй санагдаж байлаа. Хүн тоодоггүй юм уу, юугаа хийж өдийг хүрдэг байнаа гэж л хүмүүс гайхах байх гэж бодно. Энэ талаар үргэлжлүүлж сонсох хүсэлтэй байвал коммент үлдээгээрэй. Миний сексийн амьдрал нэлээд их адал явдалтай, урт түүх тул ганц захидалд бүгдийг багтааж чадахгүй нь.