Дарханд батлагдсан тохиолдол дөрөв, сэжигтэй тохиолдол тав боллоо

Өчигдөр үдээс өмнө Дархан-Уул аймагт "Ковид-19" халдварын нэг тохиолдол батлагдаад байсан. Уг иргэн 30 настай эмэгтэй юм. Тэгвэл түүний найз болон төмөр замын хоёр ажилтнаас "Ковид-19" халдварын сэжигтэй тохиолдол илэрч өчигдөр орой шинжилгээг баталгаажуулахаар ХӨСҮТ рүү хүргүүлсэн. Уг гурван хүний шинжилгээнд коронавирусний халдвар илэрч батлагдсан тохиолдол Дарханд дөрөв болж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Аймгий онцгой комиссоос өгсөн мэдээллээр төмөр замын ажилтнуудаас эхний шинжилгээгээр сул эерэг буюу ковид19 байж болзошгүй 5 онош илэрсэн байна. Эцсийн хариуг ХӨСҮТ-өөс гаргана. Шинжилгээ авах, ажиглан тусгаарлах ажиллагаа үргэлжилж байна.