
Сонгомол болон чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Норвегийн нийслэл Осло хотноо 2021 оны 10 дугаар сарын 2-10-нд зохион байгуулна гэж Норвегийн спорт бөхийн холбооноос албан ёсоор мэдэгджээ.
Энэхүү ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах ОХУ-ын саналыг Иран, АНУ дэмжээгүй учраас ийнхүү Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/WWU/-ноос Ослод хийхээр болжээ.
Ташрамд сонирхуулахад, Монголын чөлөөт бөхийн шигшээ баг 1965 оноос эхлэн ДАШТ-д хүчээ сорьсон бөгөөд манай бөхчүүд нийтдээ 63 медаль хүртжээ. Үүнээс дэлхийн аваргын 7 алтан медаль хүртэж байснаас Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт З.Ойдов, Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт С.Батцэцэг нар дэлхийн хошой аварга цолтон юм. Хамгийн сүүлийн буюу “Нур Султан 2019” ДАШТ-ээс эмэгтэй баг тамирчид медаль хүртсэн бөгөөд 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор, 68 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг нар хүрэл медалийн эзэд болж байв.
ДАШТ-ээс медаль хүртсэн монгол бөхчүүд: