Их Британийн хөлбөмбөгч амиа алджээ

Английн “Aston Villa”, Испанийн “Real Sociedad” зэрэг багт тоглож байгаад зодог тайлсан алдарт хөлбөмбөгчин Далиан Аткинсон өчигдөр амиа алджээ.  Тэрээр цагдаагийн түр зуур ухаан балартуулах үйлчилгээ бүхий цахилгаан буунд оногдсоныхоо  дараа амьсгал хураасан байна. 

Хэргийг тодруулбал, өчигдөр 01.00 цагийн үед Английн баруун этгээдийн Телфорд дахь тамирчны гэрээс цагдаагийн байгууллагад дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиход уурлаж бухимдсан эр цагдаагийн биед халдахыг завдсаны улмаас цахилгаан буу ашигласан хэмээн хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн байна. Үүний дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн ч хохирогч 03.00 цагийн үед амьсгал хураажээ. Дуудлагыг Далиан Аткинсоны эцэг Эрнест Аткинсоны гэрээс өгсөн аж.

Харин Эрнест хэвлэлийнхэнд “Архи хэтрүүлэн хэрэглэсэн эсвэл хар тамхи хэрэглэсэн ч юм шиг хүү маань нэг л өөр болчихсон байсан. Маш бүдүүлэг, бас ууртай. Цагдаад би дуудлага өгөөгүй. Өөр хүн өгсөн байх” гэж ярьсан байна. Цагдаагийнхныг Аткинсоны гэрт очихоос өмнө юм түжигнэх чимээ, хашгирах дуу, хаалга эвдэрч буй чимээ сонсогдож байсан тухай хөршүүд нь мөн ярьсан  аж.