Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс  “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

БНХАУ-ын 

Биеийн тамир, спортын салбарынханд:

-  Спортын наадам, тэмцээн, уралдаан, сургалт, дугуйлан зэрэг нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээг хориглох

-  Арав гаруй спортын төрлөөр зохиох байсан Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хойшлуулах

-  Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хэвийн хийж баг тамирчид БНХАУ-аас бусад улсад болох олон улсын тэмцээнд хуваарийн дагуу оролцох

Соёл, урлагийн салбарынханд:

-  Соёл, урлагийн арга хэмжээ, тоглолтуудыг цуцалж, хот, хөдөөгийн соёлын төв, театр, музей, номын сангийн танхимуудад ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийх

-  Уран бүтээлийн бэлтгэл сургуулилалт, дотоод зохион байгуулалт, төлөвлөлтөө хийж, тасралтгүй хэвийн ажиллах

·  Соёл, урлагийн боловсрол, танин мэдэхүй, уран бүтээлтэй холбоотой мэдээллээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран үзэгч, сонсогч, уншигчдад хүргэх зэрэг чиглэл, зөвлөмж өгчээ.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сурагчдын зуны амралт хугацаандаа эхэлнэ. III улирлын сурагчдын 14 хоногийн амралтыг эхний байдлаар нэг долоо хоног болгохоор төлөвлөөд байна. Ерөнхий боловсролын сургуулиуд III, IV улиралд бямба гарагт хичээллэнэ. Харин цэцэрлэгүүд урьдын адил буюу таван өдөр ажиллах юм.

Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс  “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлнө

Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. 2010 оны 05 дугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна.

“Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталлаа

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

-  Мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхи нь сайжирч, залуу халааг бэлтгэнэ

-  Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлэн, чанарын үнэлэмжтэй болно

-  Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуй тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөл сайжирна

-  Уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавхи сайжран,  төсөл, хөтөлбөр хэрэгжинэ

-  Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалт идэвхжиж, нутаг орондоо ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирна гэж тооцоолжээ.

Хөтөлбөрт:

-  Малын ашиг шимээр өрхийн үндсэн орлогоо бүрдүүлж, жилийн турш өөрийн малаа маллаж байгаа 16-аас дээш насны малчин

-   Мал бүхий этгээдийн малыг гэрээний дагуу малладаг туслах малчин

-  Суурин болон хагас суурин аж ахуйд мал бүхий этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төрөлжсөн мал тэжээж, арчилж, маллаж байгаа малчин, саальчин

-  Сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож баталгаажуулсан малчдын бүлэг хамрагдах юм.

Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд  хувийн хэвшил 30, гадаадын төсөл, олон улсын байгууллагын санхүүжилтээс 45, орон нутгийн төсвөөс 40, улсын төсвөөс 135, нийт 250 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

“Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав

Үндэсний инновацийн тогтолцооны суурь, дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, инновацийн тэргүүлэх салбар, чиглэл болон нийгмийн үйлчилгээнд инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн өөрийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс гаргах юм.