Месси FIFA-гийн оны шилдэг тоглогчийн шагналыг зургаа дахь удаагаа хүртлээ

“Барселона” клубын довтлогч Лионель Месси FIFA-гийн оны шилдэг тоглогчоор шалгарлаа гэж тус байгууллагын албан ёсны вэб сайт мэдээллээ.

Мессигээс гадна Турины “Ювентус” клубын довтлогч Криштиану Роналду, “Ливерпуль” клубын хамгаалагч Вирджил ван Дэйк нар шагналд нэр дэвшжээ. Энэ шагнал нь Аргентин довтлогчийн шилдгийн зургаа дахь шагнал байжээ.

2018/19 оны улиралд Месси Испанийн аваргын 34 тэмцээнд оролцож, 36 гоол оруулж, 15 гоолын дамжуулалт өгчээ. “Барселона” өнгөрсөн улирлын төгсгөлд Испанийн аварга болсон. Месси өмнө нь 2009, 2010, 2011, 2012, 2015 онд цом хүртэж байсан. Роналду уг шагналыг таван удаа хүртсэн бөгөөд Голланд залуу Ван Дэйк FIFA-гийн оны шилдэг тоглогчийн шагналыг хэзээ ч хүртэж байгаагүй юм.

Элисон – FIFA-гийн оны шилдэг хаалгач боллоо.