НӨАТ-ын сугалаагаар 37 удаа азтан болжээ

НӨАТ-ын урамшууллын систем буюу Ebarimt.mn сайтын хэрэглэгчдийн талаарх сонирхолтой тоон мэдээллүүдтэй танилц.

  • Ebarimt.mn нийт 795,000 хэрэглэгчтэйгээс 314,000 нь тогтмол баримтаа бүртгүүлдэг.
  • Өдөр бүр 141,230 иргэн 309,686 баримт бүртгүүлдэг аж.
  • Нэгэн иргэн 3,395 удаа Ebarimt.mn сайтаар зочилж, хамгийн олон удаа хандсан иргэн болоод байна.
  • Оны эхний найман сарын байдлаар хамгийн олон баримт бүртгүүлсэн иргэн 13,808 баримт бүртгүүлсэн бол хамгийн их хэмжээний буцаан олголт авах иргэн 23,256,751 төгрөг авна.
  • Ebarimt.mn сайтад бүртгэлтэй хамгийн өндөр настай иргэн 92 настай. Хамгийн залуу нь гурван сартай.
  • Нэгэн иргэн 37 удаа сугалаанд хожсоноороо хамгийн олон удаа сугалаанд хожсон азтанаар тодроод байна.
  • Тэгвэл сугалаанаас хамгийн их мөнгө хожсон иргэн таван удаагийн тохирлоор азтан болж, нийт 20,080,000 төгрөг хожжээ.
  • Өнгөрсөн хугацаанд 137,502 азтан тодорсон бөгөөд  46,136 нь хонжвороо авчээ.
  • Өдөрт дунджаар 659,274 НӨАТ-ын баримт хэвлэгдэн гардаг.
  • Хамгийн олон баримт хэвлэсэн ААН одоогийн байдлаар 11,542,330 сая ширхэгийг хэвлэжээ