Ноён Жан Себастьян Жак гэж хэн бэ?

-1971 онд Францад төрсөн, инженер мэргэжилтэй-

Хэн нь хэн бэ? Who is who?

Манай Оюутолгойн ордын гол хувь эзэмшигч тив алгасан уул уурхайн гигантын нэг “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак саяхан манай оронд ирээд явсан. Дэлхийд томд тооцогдох Оюунтолгойн төслийг урагшлуулагч хэмээн тооцогдож байгаа энэ хүн төслийн ажлаа эргэж Монголд ирсэн нь олны анхаарлын төвд байлаа. Тэгвэл ноён Жан Себастьян Жак гэж хэн бэ?

Тэрээр 1971 онд Францад төрсөн, өдгөө 47 настай. Өмнө нь “L~Oreal”-д гүйцэтгэх захирлар ажиллаж байсан. Харин “Рио Тинто”-д ирэхээсээ өмнө “Тата Стийл” группын Стратеги хариуцсан захирлаар ажиллаж байсан юм.

Тэр зэсийн хүн гэдгээр нэрд гарсан. Тиймээс түүнийг “Рио Тинто” группын өмнөх гүйцэтгэх захирал, төмрийн хүдрээр дагнасан Сэм Уолшийн оронд тавьсан гэж үздэг.

Жан Сеастьян Жак инженер мэргэжилтэй.  “Icole Centrale Paris”-д шинжлэх ухаан, судалгаа, инженерийн дээд сургуулийг төгссөн. Дэлхийн шилдэг компани гэгдэх “Рио Тинто”-д 2011 оноос ажиллаж байгаа. 2016 оны гуравдугаар сард захирлын орлогч, долдугаар сараас Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Түүнийг Монголд “Танихгүй танил” гэдгээр онцолж байна.

Б.БИЛГҮҮН