Загвар өмсөгч Э.Энхболд “International Fashion Super Model”-д оролцоно

Монголын үзэгчдийг хоёр сарын турш байлдан дагуулсан “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч, загвар өмсөгч Э.Энхболд олон улсын томоохон загварын тэмцээн болох “International Fashion Super Model”-д оролцохоор бэлтгэж байна.

“International Fashion Super Model” тэмцээн ирэх сарын 8-наас 12-ны өдрүүдэд Хонг Конгт болох бөгөөд тус тэмцээнд “Монгол модель” агентлагийн нэг эрэгтэй, хоёр эмэгтэй модель сонгогдсон байна. Тэрээр саяхан ирэх есдүгээр сард болох тэмцээнийхээ рекламны зураг авалт болон Конгконгийн загварын долоо хоногийн сонгон шалгаруулалтад оролцох төлөвлөгөөтэй  Хонг Конгийг зориод иржээ.

“International Fashion Super Model” тэмцээний шилдэг оролцогчдод зохион байгуулагчдын зүгээс Хонг Конгийн загварын зах зээлийн үүд хаалгыг нээж өгч байгаа аж. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сард болох энэхүү тэмцээний дэлхийн хэмжээний том шалгаруулалтад оролцох боломж давхар нээгдэх гэнэ.