Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг баривчилжээ

Өвөрхангай аймгийн хяналтын постод ажиллаж байсан Замын цагдаагийн албаны зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбацэрэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүлжээ. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Ж-г “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад нь саатуулан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Дундговь аймгийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Мягмаррагчаа, эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Отгонбаатар, замын цагдаа дэд ахлагч Ёндонпэрэнлэй нар бусадтай бүлэглэн иргэн А-н биед хүнд гэмтэл учруулаад зугтсан эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Ч гэгчийг илрүүлэн баривчилжээ.