Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд явуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн хүүхдүүдийг бүртгэхээр албан ёсоор тогтсон боловч эцэг эхчүүд өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн цэцэрлэгүүдийн гадна дугаарлаж эхэлжээ. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн 5-р хорооны “Нийслэлийн тэргүүний 120-р цэцэрлэг”-ийн үүдэнд тус хорооны эцэг эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхээр цугларчээ. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн 120-р цэцэрлэгийн эрлхэгч Т.Эрдэнэцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.