Н.Батцэрэг 1976 онд ЕБДСургууль, 1982 онд ЗХУ-ын Свердловск хотын УПК, 1992 онд Улс төрийн боловсролын академи тус тус төгссөн.
Тэрбээр, 1982-1989 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, эрхлэгч, 1990-1992 онд Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, 1992-1996 онд Аймгийн Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Тэрбээр 2000-2003 онд Хувийн хэвшлийн салбарт компанийн зөвлөх, захирал, 2003-2004 онд Налайх дүүргийн Ардчилсан намын дарга, 2005-2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөх, 2006-2007 онд Шадар сайдын ажлын албанд зөвлөх, 2007-2008 онд Монгол Улсын Сангийн дэд сайд, 2009-2012 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн.
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн ахлагчаар ажиллаж байна. Орос хэлтэй.