УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн, хаалтаа хийв. Энэ чуулганы хугацаанд хэлэлцсэн төсвийн тодотголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн харьяанд байсан “Тавантолгой түлш” компанийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг тусгасан байв. Энэ асуудлыг байнгын хороо, чуулганаар хэлэлцээд тус компанийг нийслэлийн өмчид шилжүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн.
Гэвч зарим гишүүн үүнийг эсэргүүцсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “Эрдэнэс Тавантолгой компанийн 27 хувийг иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг. Гэтэл охин компани нь болох “Тавантолгой түлш”-ийг улсын өмчөөс орон нутгийг өмчид шилжүүлэх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн саналыг авахгүйгээр УИХ шийдэж байгаа нь Компанийн тухай хуультай зөрчилдөж байна” гэв.
Хуулийн төслийг эцэслэн батлах үед гишүүний дээрх үгийг анхаарахыг УИХ-ын дарга сануулж, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга нарын байр суурийг сонсов.
Тэрбээр “Энэ асуудал Компанийн тухай хуультай зөрчилдөх үү. Хэрэв зөрчилдөнө гэж үзвэл өнөөдөр эцсийн найруулга сонссонд тооцохгүйгээр намрын чуулган хүртэл хойшлуулаад, түүнээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, зөвшөөрөл авсны үндсэн дээр эцсийн найруулгыг сонссонд тооцох ёстой” гэв.
Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Энэ асуудлыг хойшлуулаад хувьцаа эзэмшигчдийн хурлыг нь хуралдуулах нь зөв болов уу гэж үзэж байна” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Зөвхөн төрийн өмчийн тухай асуудал биш компанийн засаглалын тухай юм. Өмчлөл шилжихэд хувьцаа эзэмшигчдийн хувьцаанд хэрхэн нөлөөлөхийг бид тооцох аргагүй. Төр төрдөө шилжүүлж байгаа мэт боловч хувьцаа эзэмшигчдэд нь шийдэх боломжийг нь олгох нь зүйтэй” гэлээ.
Эцэст нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын тогтоол батлагдсан. Тиймээс ЗГХЭГ-аас хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж, саналыг нь авах хэрэгтэй. Н.Учрал сайд “Тавантолгой түлш” компанийн төрийн өмчөөс орон нутгийг өмчид шилжүүлэх ажлыг эхлүүл. Энэ дээр ямар нэгэн шалтаг тоочих, УИХ ёсчлоогүй учраас агаарын бохирдол нэмэгдсэн мэтээр ярихыг хүлээн зөвшөөрөхгүй. УИХ хуульд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа гэдгийг ойлгож, Засгийн газар алдаатай процесс явуулахгүй байхыг анхааруулъя. Эцсийн найруулгыг намрыг чуулган хүртэл хойшлууллаа” гэв.
Намтар
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа.
Тус асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тогтоолын төсөлд орж буй онцлох заалтын талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Эмийг бүргүүлэх гэж 6-12 сар хүлээдэг. Үүний дараа чанарын шалгуулахаар лавлагаа лабораторид шалгуулдаг. Энэ бүх процесс нь зориудаар эмийн зах зээл дээр бусдыг оруулахгүй байх хориг тавьдаг технологи юм.
Бидний батлах гэж буй тогтоолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өндөр хөгжилтэй оронд, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийг бид хялбаршуулсан аргаар Монголд шууд оруулах боломжийг бүрдүүлэх гэж байгаа.
Дахин бүртгүүлж, лабораторид очиж шалгуулах процессыг зогсоох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж тухайн улс орны Эрүүл мэндийн яам, Эмийн агентлагтай нь гэрээ байгуулан, үүний дагуу Гаалийн ерөнхий газар дээр тухайн орны хэрэглэдэг эмийн жагсаалтыг шууд цахимаар харна.
Жишээлбэл Солонгост хэрэглэдэг эм Монголд бүртгэлгүй байсан ч Засгийн газар хооронд гэрээ хийж, эмийн агентлагууд нь мэдээллээ солилцсон бол гаалиар нэвтрүүлнэ. Ингэснээр бид сайн эмийг хэрэглэдэг болно.
Эмийг гар дамжуулж худалдаалах ноцтой асуудал. Аравдугаар сарын 1-нд хэрэгжих хуулиар маш хатуу зохицуулалт оруулсан. Жишээлбэл эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлах боломжгүй болж байгаа.
Хэрэв сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулж, хариуцлага тооцно. Харин жороор олгодоггүй буюу эрүүл мэндийн нэмэгдэл бүтээгдэхүүнийг хэвлэл мэдээллээр сурталчилж болно" хэмээн ярилаа.
Таарамжгүй харилцаатай эхнэрээ
хорлож, цаазын ялд унагахыг оролдсон эрэгтэйд Сингапурын шүүх саяхан гурван жил, 10 сарын хорих ял оноожээ.
37 настай Тан Шянлон эхнэрийнхээ автомашины арын суудалд хагас кило орчим каннабис мансууруулах төрлийн ургамал нуусан нь тогтоогдсон юм байна.
Ийм хэмжээний мансууруулах бодис хадгалсан хүн Сингапурт цаазын ял сонсдог юм.
“Тан төлөвлөгөө нь амжилттай хэрэгжвэл эхнэрээ хилс хэрэгт хэлмэгдэж, хүнд шийтгэл хүлээхийг мэдэж байсан” гэж Пүрэв гарагт гарсан шүүхийн дүгнэлтэд бичжээ.
Танд оноосон хорих ял нь зөвхөн каннабис биедээ авч явсан хэрэгтэй холбоотой шийтгэл юм байна. Одоо тэр бас бусдын эзэмшилд хуурамч баримт нуусан хэрэгтээ дахин ял сонсож магадгүй гэнэ.
Тан 2021 онд эхнэртэйгээ гэрлэсэн ч жилийн дараа салж байжээ.
Гэхдээ Сингапурын хуулиар хамгийн богинодоо гурван жил хамт амьдарсан хосууд албан ёсоор салах боломжтой байдаг юм.
Тиймээс Тан эхнэрээ гэмт хэрэгтэн болговол салахад амархан болно гэж тооцоолжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд тэр Телеграмын чат группээс 500 грамм каннабис худалдан авсан байна.
Улмаар үүнийгээ маргааш нь эхнэрийнхээ автомашинд нуужээ. Гэвч автомашинд камер байдгийг тэр мэдээгүй гэнэ.
Эхнэр нь гар утаснаасаа камераар Тан автомашиных нь ойролцоо эргэлдэж байгааг хараад цагдаад мэдээлжээ.
Ингэхдээ тэр нөхрөө ноцтой гэмт хэргийн баримт нуусныг мэдээгүй байна.
Цагдаа нар ирээд автомашинаас каннабис олсон тул Таны эхнэрийг баривчилжээ. Гэвч эмэгтэйгээс гэмт хэргийн нотолгоо олдоогүй тул нөхрийг нь шалгаж эхэлсэн байна.
Сингапур хар тамхины гэмт хэрэгт хамгийн хатуу ханддаг улс боловч Тан хэргээ эрт хүлээж, мөрдөн байцаагчидтай хамтран ажилласан үндэслэлээр харьцангуй хөнгөн ял сонссон нь энэ ажээ.
Өнгөрсөн онд Сингапурт хар тамхины хэрэгтэй хоёр хүн хоорондоо таван сарын зайтай цаазлуулсан юм.
Эх сурвалж: BBC
June 15, 2003 - In the final game of his illustrious 14-year career, San Antonio Spurs center David Robinson teamed up with Finals MVP Tim Duncan to secure h... [video1]
Монгол болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааны дөрөв дэх удаагийн форум өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим(МҮХАҮТ)-д болж байна.
Уг форумд Монголд шинээр хөрөнгө оруулах сонирхолтой 75 аж ахуйн нэгж, өмнө нь хөрөнгө оруулалт хийсэн 50 аж ахуйн нэгж буюу Хятадын талаас нийт 125 байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. Харин Монголын талаас бизнесийн байгууллагын 120 төлөөлөл бүртгүүлжээ.
Энэ удаагийн форумын хөрөнгө оруулалтын тэргүүлэх гурван салбарыг
Ийм ч учраас өмнөд хөршөөс сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, хүнс, аялал жуулчлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид манай улсад хүрэлцэн ирээд байгааг МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс мэдээллээ. Хятадын төрийн өмчит есөн компанийн төлөөлөл ирснийг тэд мөн онцолсон юм.
Уг форумыг зохион байгуулж буй гол онцлог, ач холбогдол нь хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хятад компаниудад дотоодынхоо бизнес, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулан сурталчлахад оршиж байна.
Үүнтэй холбоотойгоор Хятадын бизнес эрхлэгчдэд зориулж өчигдөр "Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчныг танилцуулах сургалт"-ыг зохион байгуулжээ.
Форумын нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар хэлсэн үгэндээ "Өнгөрсөн онд зохион байгуулагдсан форумын үеэр 20 орчим хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, 20 гаруй тэрбум юанийн хэлэлцээ хийгдэж байв" хэмээгээд энэ удаагийн форумаар өмнөх хэмжээгээ давуулах болов уу хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлсэн юм.
МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл нь 2023 оны есдүгээр сард 100 гаруй гишүүдтэйгээр байгуулагдаж, сэргээгдэх эрчим хүчний хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, хэрэглээг нь нэмэгдүүлэх, цаашлаад сэргээгдэх эрчим хүчийг экспортлох асуудлыг тууштай дэмжин үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй дээр тулгуурласан экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гишүүн байгууллагуудаа дэмжих бодлого баримталж байгаа" хэмээв.
Мөн тэрбээр экспорт импортын бараа бүтээгдэхүүнд стандарт мөрдүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцлоод Монголд нэмэлтээр олон тооны шинэ стандартыг нэвтрүүлэх хэрэгцээ байгааг дурдаж байлаа.
Өнөөдрийн форум Монголын бизнес эрхлэгчид өөрсдийн санаачилсан төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдад санал болгох арга хэмжээгээр үргэлжилж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж байна.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын зээлийн сангийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Зээлийн сантай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орж байсан. Бид энэ сангийн эргэн төлөлтийн сайжруулах зорилгоор Сийлэгмаа гэдэг хүнийг даргаар нь томилон ажиллуулж байгаа.
Гадаадын зээлийн авлагаас харахад 1,380 хүн зээлээ төлөөгүй байгаа. 10-аас дээш жил зээлээ төлөөгүй 502 хүн байна.
1997-2012 он хүртэлх хугацаанд зээл аваад гадаад суралцсан хүмүүсийг эргэж ирээд төрийн байгууллагад ажилласан тохиолдолд зээлээс нь чөлөөлж, хөнгөлөх систем үйлчилж байсан. Харин 2012 оноос хойш энэ тогтолцоо байхгүй болчихсон. Түүнээс хойш тухайн үеийн сайд нарын таван удаагийн тушаалаар зээлүүдийг чөлөөлсөн байдаг. Энэ бол хууль зөрчсөн явдал. Энэ асуудлыг бид цэгцэлнэ. Боловсролын зээлийн санд зээлээ төлж байж дараагийн хүндээ боломж олгодог. Гэтэл тушаал гаргаад чөлөөлөөд байж болохгүй.
Мөн дотоодын зээлийн асуудал ч бий. Үүнийг аймгуудын прокурорын газарт хандаад зээлийн эргэн төлөлтийг хийлгэхээр ажиллаж байна.
Гадаад суралцан хүмүүсийг зээлийг төлүүлэх асуудал дээр тогтолцоогоо шинэчилнэ. Ер нь төрийн албанд чадварлаг албан хаагчдыг татъя гэвэл энэ системийг ашиглаж ирсэн туршлага бий. Боловсролын зээлийн санд шинэчлэл хийж эхэлнэ" гэв.