Гаваагийн Батхүү 1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургуулийг Инженер-эдийн засагч мэргэжлээр, 1999 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистрантурыг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын ухааны магистр
Ардчилсан намаас нэр дэвшиж, Улсын Их Хурлын гишүүнээр 3 дахь удаагаа /2004, 2008, 2012 он/ сонгогдоод байгаа.
1983 онд Авто засварын заводын Их засварын цехэд засварчин, мастер, 1983-1987 онд Авто засварын үйлдвэрийн нэгдэлд хэлтсийн дарга, 1987-1991 онд Тээврийн яаманд БХЗГ-т ахлах мэргэжилтэн, 1991-1996 онд “Шунхлай” ХХКомпаний ерөнхий захирал, 1996-1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын дарга, 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд, 2000-2002 онд “Инфраструктур” ХХКомпанийн захирал, 2002-2004 онд “АПУ” ХКомпаний гүйцэтгэх захирал, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар тус тус ажиллаж байсан.
2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн.
1999 онд ОХУ-ын “Найрамдал” одон, 1999 онд Монгол Улсын Алдарт уяач цол, 2000 онд Засгийн газрын хүндэт жуух, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Монгол Улсын Манлай уяач цол, 2007 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнагдсан.
Англи, орос хэлтэй.
”Төр ба иргэн”, ”Миний өвөө монгол трансын жолооч”, ”Сонгогч таны эрхзүйн мэдлэгт” 1, 2, ”Жижиг дунд үйлдвэр” номууд хэвлүүлсэн.