Боловсрол

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын С.Магсаржавын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлагийн багш Л.Мөнхзаяатай ярилцлаа. Тэрээр сургуулийнхаа номын буланг хэрхэн тохижуулснаа “Book cafe Mongolia” бүлэгт нийтэлж, олны талархлыг хүлээсэн юм.

Азийн анхны залуучуудын байгууллага Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулан сэтгүүлч, нийтлэлчдийн шилдэг бичлэг, нийтлэлийн “Миний мэдэх МЗХ-өчигдөр, өнөөдөр, маргааш” шилдэг нийтлэлийн уралдаан зарлаж байна.

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа мэдээллийн технологийн “Том амжилт” компанийн ерөнхий захирал Ж.Шижирийг урьж боловсролын салбарт технологийн дэвшлийг ашиглах сэдвээр ярилцлаа.

COVID-19 цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журмыг долдугаар сарын 3-ны өдөр Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин баталсан байна. Ингэснээр хүүхдийн зуслангууд тус журмыг мөрдөн үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдлээ.

"МУИС-ийг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар дундын судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрийн нээлт  4 дэх жилдээ эхэллээ.

... Ажил бүтэмжтэй сайхан өдөр байнаа гээд угтсан эелдэг, золбоотой бүсгүйн ажлын өрөө ч бас  өвлийн  тэсгим хүйтнийг мартуулам халуун дулаан, бүтээлч залуусын яриа, хөөрөө ундарсан  өрнүүн байлаа. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтын байдалд эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын чиглэлээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Компанийн Борлуулалтын менежер, Борлуулалтын ажилтан, Худалдааны төлөөлөгч нарт зориулсан шинэ хэрэглэгч олох, хуучин хэрэглэгчээ тогтоон барих, амжилттай хэлэлцээр хийх зэрэг ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой, борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны үр дүнтэй сургалтыг танилцуулж байна