Гэрээт цэргийн алба хаагч өөрийгөө буудаж амиа хорложээ

Сүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн гэрээт цэргийн алба хаагч амиа егүүтгэсэн хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, 21 настай эрэгтэй Б нь өөрийгөө буудаж амиа насаа хохироосон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Дашрамд дуулгахад хэдхэн хоногийн өмнө Хүндэт харуулын ангийн цэрэг амиа хорлохыг завдсаныг таслан зогсоосон билээ. Ийнхүү цэргийн алба хааж байгаа эр цэргүүд амиа хорлохыг завдах хэрэг гарсаар байна.

Их сурвалж:www.zaluu.com