Өнөөдөр Э.Сумъяа, С.Батцэцэг, П.Тэмүүжин нар олимпод өрсөлдөнө

Рио 2016 олимпийн наадам өнөөдөр хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг, элсний гар бөмбөг, хөлбөмбөг, бокс, дугуй, гольф, гандбол, зүлэгний хоккей,  ширээний теннис, усны поло, гар бөмбөг гэсэн төрлүүдээр үргэлжлэн явагдана. Монголын тамирчдын хувьд чөлөөт бөхийн төрөлд эмэгтэй 53 кг, 63 кг-ийн жинд хоёр тамирчин Таеквондогийн эрэгтэйчүүдийн 68 кг-д нэг тамирчин өрсөлдөх юм. Чөлөөт бөхийн хувьд хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхлэх бөгөөд аваргын төлөөх тулаан наймдугаар сарын 19-ны өглөөний 05:05, 05:50 цагуудад эхэлнэ.

ЧӨЛӨӨТ БӨХ

Э.Сумъяа - 53 кг 23:04 цагаас

-Аваргын төлөөх барилдаан 05:05 цагаас /Наймдугаар сарын 19/

 С.Батцэцэг - 63 кг 22:24 цагаас

-Аваргын төлөөх барилдаан 05:50 цагаас /Наймдугаар сарын 19/

ТАЕКВОНДО

П.Тэмүүжин - 68 кг 00:45 цагаас

-Аваргын төлөөх тоглолт 10:15 цагаас /Наймдугаар сарын 19/