Хамгийн муугаараа дуудуулсан монгол төгрөг мину

Дэлхийн нийт валютаас хамгийн муу үзүүлэлттэй нь монгол төгрөг гэж BBC, Bloomberg тэргүүтэй дэлхийн хэвлэлүүд сүүлийн хэд хоног бичиж байна. Санхүү мөнгөний энэ бэрх тулааныг Чингис хаан байгаад ч шийдэж чадахгүй байсан болов уу гэж тэд тохуурхана. Арга ч үгүй юм. Ганцхан сарын дотор 7,8 хувиар үнэ цэнэ нь унадаг валютыг муу гэж үзэхээс аргагүй хэмээн Bloomberg-т бичжээ. Тус агентлаг өчигдрийн ханшийн мэдээгээр монгол төгрөг 22 дахь хоногтоо унаж, нэг америк доллар 2243 төгрөгтэй тэнцэж байгаа нь 1993 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт гэсэн тооцоо хийжээ. Жилийн дотор төгрөгийн ханш 11 хувиар унаснаар дэлхийн томоохон 154 валютаас хамгийн адагт явж байгаа аж.

Монгол төгрөгийн ханшийн тухай энэ мэдээтэй хамт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн улс орны эдийн засаг гүн хямралд орсон гэх мэдэгдэл, албан тушаалтнуудын удаа дараагийн хийж буй өрийн тухай мэдээллүүд бүхэлдээ Монголын нөхцөл байдал маш хүнд боллоо гэдэг тов тодорхой дохиог олон улсад өгчихлөө.

 

,