Хэвлэл мэдээллийнхэнд зориулж өдөрлөг хийнэ

Оном сангаас Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарынхандаа зориулж үйл ажиллагааныхаа талаар цогц мэдээлэл ѳгсѳн нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг маргааш буюу баасан гаригийн /2016.8.19/ 10 – 20 цагийн хооронд Оном сангийн байранд болох ажээ. Өдөрлөгт оролцсоноор сэтгүүлчид Оном сангийн санаачлан хэрэгжүүлж байгаа Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳр, элэгний эмгэг өвчинтэй тэмцэх, хепатитын вирүсийг эрт илрүүлэн эмчилж, элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго бүхий оношилгоо, эмчилгээ, судалгаа, эрдэм шинжилгээ, анагаахын эрдэм судлалын цогцолбор Элэгний төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах ажээ.

Нээлттэй өдөрлөгт оролцон бүх хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад Элэгний төвд элэгний В, С вирусийн түргэн тестийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх эрх олгохын дээр элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах эрхийн бичиг мѳн элэгний хатуурлын зэрэг тодорхойлох оношилгоонд 50 хувь хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрхийн бичиг,  “Оном” бүрэн дунд сургуульд 10 хувийн н хөнгөлөлттэй хүүхдээ сургах эрхийн бичиг зэргийг олгох гэнэ.

,