Нүүрсний экспорт 9,6 сая тоннд хүрчээ

Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналт монголын нүүрс экспортлогч компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй хэдий ч аж ахуйн нэгжүүд олборлолт, экспортоо тасралтгүй явуулсаар байна.

Улсын Бүртгэл, Стастикийн Ерөнхий  Газрын мэдээлснээр нүүрсний экспорт хагас жилийн дүнгээр  9,6 сая тоннд хүрчээ. Одоогоор манай улс БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний нийлүүлэлтийн хэмжээгээрээ Австралийн араас бичигдэж байна.  2015 онд Монгол Улсын хэмжээнд нийт 14.4 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ жилийн хувьд 19 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байна.

Энэ оны 7 дугаар сарын 16-ны байдлаар “Эрдэнэс-Таван толгой” ХК 4 сая тонн, “Энержи ресурс” ХХК 704,4 мянган тонн, ”Монголын алт МАК” ХХК  2 сая 523 мянган тонн,  “Саусгоби сэндс” ХХК 2 сая тонн,  МОЭНКО ХХК 135 мянган тонн, “Өсөх Зоос” ХХК  793 мянган тонн,  Чинхуа Мак Нарийн сухайт  147 мянган тонн, Тавантолгой ХК 634 мянган тонн нүүрс тус тус экспортолсон байна.