
Олон улсын шатрын Их мастер А.Энхтуул шатар сонирхогчидтой нээлттэй тоглолт хийхээр болсон байна. Тэрбээр нас, хүйс харгалзахгүйгээр тоглохыг хүссэн хүн бүртэй зэрэг тоглох аж. Энэхүү арга хэмжээ наймдугаар сарын 20-ны өдөр буюу бямба гарагт 12:00 цагаас Зайсангийн танктай хөшөөний талбай дээр болно.