Ерөнхий сайд

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл хайсан зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад ноос, ноосон эдлэл, арьс шир, ноолуур, ноолууран эдлэл, оёдол, хүнс, барилгын материал, мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл оролцлоо.

“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”- д Монгол улсын ерөнхий сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.

Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын ууган сургуулийн нэг ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсын Шизүока мужийн захирагч Х.Кавакацүг хүлээн авч уулзаж, Монгол Япон улсын орон нутгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд энэхүү хамтын ажиллагаанд Шизүока мужийн захирагч бусдыгаа хошуучлан оролцож байгаад баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыонгийг хүлээн авч уулзлаа.

Монголын улстөрийн тогоон дахь өнгөрсөн олон жилийн үүх түүхээс харахад нэгнээ татан унагах, ир мөргүй болгох ажиллагааг гол үндсэн чиглэлээ болгоцгоож ирсэн байх нь нийтлэг гэхэд болно. Тэгвэл улстөрийн тэрхүү бохир сценарийг сайн мэдэхийн хувьд өөрийн гэсэн бохир технологийг боловсруулж чадсан хүн бол өдгөө эрх барьж байгаа намын дарга Миеэгомбын Энхболд ажээ. Ямартаа л “М.Энхболдын бүлэглэлийн түшиг тулгуур нь хотын газрын наймаагаар гаршсан М.Энхболдыг хотын дарга байхад цуглаж, шалгарсан бүлэглэл юм. Энэ бүлэглэлийн дотоод зохион байгуулалт их нарийн. Нэрд гарсан, эсвэл эрдэм мэдлэгээрээ овойж оцойсон хүн байхгүй ч “дээр байгаа хүн”-ээ үхэн хатан хамгаалах чадвартай, лав л толгойлогчоо золихгүй ийм л бүлэглэл. Тиймээс энэ бүлэглэлээс толгойд гарсан хүн хэзээ ч унадаггүй. Ахин дахин сэхээд л байдаг” хэмээн судлаач Д.Ганхуяг эрхэм хэлсэн байдаг. Ер нь бол энэ тодорхойлолт харьцангуй үнэнд ойр байж болох.

Орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсаны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сүхбаатар аймгийн иргэдтэй “Жаахан шарга” театрт уулзалт хийлээ.