ОРОС МОНГОЛЫГ ХОЛБОХ ХҮН Л “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ДАРГА БАЙХЫГ ОРОСЫН ТАЛ ХҮСЭЭД БАЙНА ЕРӨНХИЙ САЙДАА???

Монголын эдийн засгийг тэжээдэг цөөхөн газрууд бий. Тэдний нэг бол” Улаанбаатар төмөр зам” ХХН гэх газар. Төмөр зам гэх энэ их айлыг эрх баригч хүчнүүд өөрсдийнхөө саалийн үнээ болгохоор өвөр зуураа өөр хоорондоо уралцаж эхэллдэг. Өдгөөг хүртэл даргагүй байгаа төмөр замын даргыг томилохоор гурван ч удаа Оросын талд санал тавьсан байдаг. Сүүлдээ Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь өөрийн биеээр очоод ч амжилт олоогүй. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар тавих хүний талаар Оросын тал маш тодорхой байр суурьтай байгаа. Улстөрийн тодорхой байр суурьтай хоёр улсын хооронд гүүр болох тийм л хүн байхыг чухалчилсан. Гэтэл монголын талаас тавих гээд байгаа хүмүүс нь хойд хөршийнхөнд улам л таалагдахгүй зэвүү дургүй хоёрыг нь зэрэг хүргэж суугаа. Саяхан Монгол улсын ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өөрийн биеээр төмөр замын даргын томилгоонд анхаарал хандуулж Ашигт малтмал газрын дарга асан Х. Хэрлэнг томилуулахаар зүтгүүлэв. Хэдхэн хоногийн өмнө Роснефттэй ойлголцож чадаагүй шатахууны хомсдол дотооддоо үүсгэсэн газрын захирлыг зүтгүүлсэнд Оросын талынхан бүр ч илүү дургүйцэв. Оросын холбооны улсын засгийн газрын орлогч дарга А. П. Оверчук тэргүүтэй өргөн бүрэлдэхүүн манай улсад айлчилсан. Монголын засгийн газрын тэргүүн бараалхах үеээр “Улаанбаатар төмөр зам”ХНН -ийн даргаар Х. Хэрлэнг томилуулах саналаа цухалзуулав. “Оросын төмөр замууд” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Белозеровт ч энэ саналаа Л. Оюун-Эрдэнэ утсаар тавьжээ. Монгол төрийн хоёрдугаар хүн нь оросын нэг компаниас гуйж байгаа нь улам л Монгол улсыг жижигхэн болгож байгааг улстөрийн хүрээнд буруутгаад эхэлсэн. Хэтэрхий явцуу бас хувийн чанартай асуудалд хандаад байгаа Л. Оюун-Эрдэнэ ерөнхий сайдад Оросын тал бас л үгүй гэсэн хариултыг өгсөн гэдэг албан бус мэдээлэл бий.” Улаанбаатар төмөр зам”ХНН -ийн даргаар Х. Хэрлэнг ямарч байсан тавихгүй нь тодорхой болсон. Ахин сануулахад Орос Монголын эрх баригчидтай учраа олоод асуудлаа түргэхэн шийдүүлчихдэг тийм л хүнийг Оросын тал хүсээд бас хайгаад байгаа. Үүнийг л биелүүлэх учиртай гэдгийг ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд ахиад сануулая.