
Өнгөрөгч наймдугаар сард дэлхийн ханшийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар Их Британы паунд шалгарсан.
Bloomberg-ээс гаргасан тооцооллын дагуу ОХУ болон Хятадын дунд оршдог, хүн ам сийрэг, хөгжин цэцэглэж буй Азийн нэгэн улс болох Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөг нь 22 өдрийн турш долларын эсрэг эрчимтэй буурсан бөгөөд 1993 оноос хойших хамгийн муу үзүүлэлттэй гарчээ.
Гүүглийн санхүүгийн мэдээнээс харахад төгрөг нь Азийн зах зээл дээр өнгөрөгч Мягмар гаригт 1,7 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Наймдугаар сар гарснаас хойш 22 өдрийн турш төгрөг долларын эсрэг 7,8 хувиар буурсан бөгөөд Bloomberg-ийн ажигласнаар энэ нь ханшийн хамгийн муу үзүүлэлттэй мөнгөн тэмдэгт болсон байна.
Их Британийг ЕХ-оос гарснаас хойш 6,7 сард паунд 14 хувиар буурсан бол төгрөг долдугаар сарын сүүлээр дараах байдлаар буурсан байна.