.jpg)
Ерөнхийлөгчийн хүн гэсэн далбаа нь дор хариуцлагаас мултарсаар байх юм уу??? Эдийн засгийн суурь үнэ, импортын чухал бүтээгдэхүүн бол бензин. Тийм ч учраас Монгол Улс стратегийн бүтээгдэхүүн хэмээн онцлон нөөц бүрдүүлдэг. Олон нийтэд ч энэ талаар мэдээлэл өгч байдаг. Харамсалтай нь, Монгол Улс сүүлийн хэдэн өдөрт шатахууны хомсдолд бүрэн утгаараа орлоо. Хэн ч анхааруулсангүй бас сануулсангүй. Нэг л өглөө монголчууд 30 мянган төгрөгт 14 литр шатахуун авахын тулд өдөржин дугаарлах шаардлагатай болов. Ядаж байхад яр гэгчээр Ковид газар авсаар...
100 хувь шатахуун импортоор авдаг Монгол Улс яагаад ийн шатахууны хомсдолд орсныг яв цав тайлбарлаад өгөх эрх мэдэлтэн харамсалтай нь нэг ч алга. Гэтэл Засгийн газар гэх том малгай дор Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, түүний дотор Ашигт малтмал газрын тосны газар гэх том агентлаг шатахууны нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах талаар санаа тавьж байх ёстой. Дарга нь Х.Хэрлэн гэх нөхөр бий. Уг нь тэрээр 2000-2008 онд тус газарт хэлтсийн дарга хийсэн, 2017 оноос агентлагийн даргаар томилогдсон “хуучин бууны хугархай”. Тиймээс бензин бол эдийн засгийн хөдөлгүүр гэдгийг хамгийн сайн мэдэх нэгэн.
Сайдын амыг харж суулгүй, хэрвээ сэтгэлтэй бас зүтгэлтэй байсан бол аль хэдийнэ ОХУ-тай энэ талаар ярилцаад ёстой яамны сайдаас эхлээд Ерөнхий сайд хүртэл анхааруулах ёстой. Харамсалтай нь өнөөгийн Ерөнхийлөгчийн суганд хавчуулагдаж явсаар над руу хэн ч хуцахгүй бас ноцохгүй гэдэгтээ хэт итгэчихсэн нэгэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад Эрдэнэтийн дарга хүртэл яригдсан ч Х.Хэрлэнгийн өмнөх муу сайн бүхэн хэт нээлттэй олонд хүрсэн тул Ашигт, малтмал газрын тосны газарт “ хадаж” орхисон билээ.
Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн нутаг, хархан багын найз нь ийн агентлагийн газрын дарга болсон түүхтэй.
Х.Хэрлэн даргын хувьд хамгийн сүүлд литр тутамдаа 600 төгрөгөөр нэмэгдсэн бензиний үнийг 100 төгрөгөөр бууруулах болсныг ярьж, олны өмнө нэг харагдсан биз. Гэхдээ “манайх бол хэрэгжүүлэгч агентлаг гэдгээ тодотгож, би хариуцлага хүлээх асуудал биш шүү гэж тойруу утгаар хэлээд авсан.
Харин энэ удаад тэр хариуцлагаас хэрхэн бултах юм бол...
Хүчтэйхэн, чадалтайхан, нээлттэй Ашигт малтмал, газрын тосны газрыг хэрхэн таг дуугүй, хаалттай хаалгатай газар болгосноо Х.Хэрлэн дарга тайлбарлах болов уу.
Эдийн засгийн сууриа долоо хоног гацаачихаад юу ч болоогүй мэт духаараа хараад суух нүүр Х.Хэрлэн дарга аа танд байна уу???
Хэдий болтол тэрний маань найз нь, туслах нь хэмээн өршөөл үзүүлж, хариуцлагаас мултлах ёстой билээ.
Өнөөх Ерөнхийлөгчийн дандаа давтдаг шударга ёс, хариуцлага тооцох зарчим хаана хэн дээр очоод гээгдчихдэг юм бэ Ерөнхий сайд аа....