Баталгаатай газарт мөнгөн дэвсгэрт солиулахыг анхаарууллаа

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор ЦЕГ-аас иргэддээ мөнгөн дэвсгэрт солиулахдаа баталгаатай газар хандаж, сайтар шалгаж авахыг анхааруулж байна. Тодруулбал, БНХАУ-ыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж буй энэ үед хуурамч мөнгөн дэвсгэртийн асуудал их гарч байгаа ажээ.

Гадны орнуудад 1999, 2005 онд үйлдвэрлэгдсэн хуурамч  100, 50  юанийн дэвсгэрт ихээр тархсан байна. 2005 оны юаныг цаасан дээр үрэхэд будаг гардаг бол хуурамч дэвсгэртээс гардаггүй. Мөн нүүрэн талын доорхи ногоон өнгөөр гялалздаг 100 гэсэн тооны өнцгийг өөрчлөөд харахад бор саарал болж хувирдаг бол хуурамч дэвсгэртийнх өөрчлөгддөггүй аж.