ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ

МОСКВА. /Sputnik/. АНУ, Чехийн мэргэжилтнүүд “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээний хүрээнд энэ сарын 7-11-нд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ гэж ОХУ-ын Цөмийн эрсдэлийг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгдэв.
 
ОХУ-ын мэргэжилтнүүд нислэгийн бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж буй байдал болон нислэгийн параметрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянана гэж мэдэгдэлд дурджээ.
 
Хүйтэн дайны дараа Европ тивийн улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээний нэг болсон “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээг 1992 онд байгуулж, түүнд нийт 34 улс нэгджээ. Эдгээр орнууд бол НАТО-гийн эвслийн гишүүн улсуудын ихэнх нь, түүнчлэн ОХУ, мөн төвийг сахисан Швед болон Финланд юм. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор гишүүн 34 орны нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх тухай заалтыг тус гэрээнд тусгасан байна.
 
 
 
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг