Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 6 хүн нас баржээ

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийн хамарсан цасан болон шороон шуурганы улмаас 9 аймагт 548 хүн алга болсон гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.

Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлснээр “Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас  Дундговь аймагт 5 хүн, Архангай аймагт 1 хүн нас барсан. Өнөөдрийн байдлаар 81 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа “ гэв.