“НУУВЧ”-наас гарсан АН-ын ҮБХ-ны гишүүд эрх зүйн чадамжтай юу?

Өнөөдөр өөрсдийгөө АН-ын ҮБХ-ны болон “Улс төрийн зөвлөл” хэмээн нэрийдсэн нэр бүхий зарим нэг залуучууд хэвлэлийн “Мэдэгдэл” хийлээ.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, АН-ын ЕНБД асан Ц.Баатархүү тэргүүтэй залуучуудын зүгээс ҮБХ-ны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлага зүй ёсоор үүсээд байгааг “Улс төрийн зөвлөл”-д сануулж, шаардлага хүргэж буйгаа энэ үеэр дуулган, шаардлагаа гардууллаа.

No description available.

Хамгийн сонирхолтой нь Дээд шүүхийн шийдвэрээр цахим бүртгэлээс хасагдсан Ц.Туваан, түүний гарт буй УБЕГ-аас хүчингүй болгосон “тамга” бүхий эрх зүйн чадамжгүй хуулийн этгээдүүд ийн хурал зарлан, шаардлага гаргаж байгаа нь олон нийт төдийгүй АН-ын мянга мянган гишүүдийг төөрөгдөлд оруулаад байна. Энэ талаар тодруулж асуусан сэтгүүлчдийн асуултанд хэн нь ч тодорхой тойм доо хариулт өгч чадахгүй, “бөөрөнхийлөөд” өнгөрөв.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн жил тохиож байгаа энэ цаг үед АН-ыг илүүтэй “муухай” харагдуулах улс төрийн тоглолт хийж байгаа нь чухам хэний ашиг сонирхолд үйлчлээд байгаа нь ойлгомжгүйгээс гадна, нийгэмд янз бүрийн хардлага бий болгохоос цаашгүй зохисгүй үйлдэл боллоо хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна.

No description available.

Түүнчлэн “нуувч”-наас гарсан өнөөдрийн мэдэгдэл хийж байгаа залуучууд АН-ыг төлөөлөхгүй, эрх зүйн чадамжгүй төөрөлдсөн “улс төрчид” гэдгийг сошиал хэрэглэгчид илүүтэй тодотгож байгаа нь гайхалтай.

Тэр тусам АН-ын нийт гишүүдийн олонхийг бүрдүүлдэг АЗХ нь аль аль талд ороогүй ч, холбооны Ерөнхийлөгч нь зөвхөн ҮБХ-ны гишүүнийхээ хувьд тус “шаардлага” бичгийг дэмжин гарын үсгээ зурснаа нуусангүй. Гуравдагч байр суурь нь дээр бат зогсоно гэдгээ илэрхийллээ.

No description available.

“Шаардлага” бичгийг сануулахад: “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АН хүчтэй сөрөг хүчний идэвхтэй дуу хоолой гаргах шаардлага бий болсон. АН нь өнгөрсөн хугацаанд өмнөө тулгарч байсан хүндрэл бэрхшээлтэй асуудлыг харилцан ойлголцож, нээлттэй, ардчилсан зарчмаар шийдвэрлэж  ирсэн. Тиймээс ҮБХ-ны хурлаар тулгамдсан асуудлын хүрээнд “Ажлын хэсэг” байгуулж, намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн хувьд улс төрийн манлайллаа хэрэгжүүлэх нь намын төдийгүй цаашилбал улсын хөгжил, үндэсний эрх ашигт нийцнэ гэж үзэж байна” гэв.

No description available.

С.БАТГҮР