Монгол үгийн алдаа шалгах шинэ толь бүтээжээ

“Хиймэл Оюун Ухаан Хөгжүүлэгчдийн Монголын Холбоо”-ноос “Hunspell” (http://hunspell.github.io/) программд суурилсан монгол үгийн алдаа шалгах толь бүтээжээ.

 

Олон нийт үнэ төлбөргүй ашиглах боломжтой уг тольд 36 мянга орчим үгийн үндэс, 200 сая гаруй хувиллыг агуулжээ.

Тус толийг 2001 оноос эхлэн хөгжүүлж байгаа бөгөөд Ц.Дамдинсүрэн нарын “Монгол үсгийн дүрмийн толь” болон “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” зэрэг 6 толь бичигт үндэслэн боловсруулсан байна.

 

Толийг хэвлэлийн эх бэлтгэгч “Adobe InDesign” программаас авахуулаад “Mozilla Firefox” интернэт хөтөч зэрэг “Hunspell” дэмжин ажилладаг программуудад ашиглах боломжтой аж.

 

Толь ашиглах зааврыг https://zuv.bichig.dev/ сайтаас үзэх боломжтой.