
УИХ-аас аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг 10 дугаар сарын 15-нд зарлан товлосон. Хуульд, ИТХ-ын сонгуулиас 90 хоногийн өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг УБЕГ өөрийн цахим хуудастаа байршуулахаар тусгажээ. Хуулийн хэрэгжилтийг хангаж, УБЕГ-ын сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн цахим хуудастаа байршуулаад байна.
Сонгогчид нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байх ёстойг УБЕГ-аас анхааруулж байна.
Ташрамд дурдахад, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд, иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зогсоож, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөөр сэргээх юм.