М.Нандин-Эрдэнэ Солонгосын тулаанч Ким Сэ-Ёныг дахин яллаа

Монголын холимог тулааны MFC холооны -70 килограмын аварга М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын Road FC холбооны ARC өдөрлөгт оролцож тус улсын тулаанч Ким Сэ-Ёныг өчигдөр хоёр дахь удаагаа яллаа.Монголын холимог тулааны MFC холооны -70 килограмын аварга М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын Road FC холбооны ARC өдөрлөгт оролцож тус улсын тулаанч Ким Сэ-Ёныг өчигдөр хоёр дахь удаагаа яллаа.

Тэрбээр Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ-Ёнтой өнгөрсөн тавдугаар сарын 23-нд анх тулалдаж ялсан ч өрсөлдөгч тамирчин нь түүнийг нүд рүү нь хуруугаа хийж дүрэм зөрчсөн гэх гомдол гаргаснаар дахин дэвжээнд халз таарах болсон юм. 

 

Хоёр дахь тулаандаа М.Нандин-Эрдэнэ хоёрдугаар үеийн 1.58 секундэд хүнд цохилтоор ялсан юм. 

 

Тэрбээр цахим хуудастаа, "Цохиулаад нүд харанхуйлаад л явчихсан. Эвгүй л байлаа. Нэгдүгээр үе дээр зүүн гарын дунд үе бяцраад тоглолтоо гаргаж чадаагүй ч яллаа" гэжээ.