Хязаалан насны 221 үрээ шандас сорино

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг эхлүүлэх хязаалангийн уралдаанд шандас сорихоор 221 үрээ бүртгүүлжээ. Хязаалангийн сэрвээний өндөр, үүдэрлэдэг байдал зэргээр ялгаснаар гарааны зурхай руу хөдөлнө.

Ноднин буюу Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр, наадмын Хязаалан насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Ажнай галын гишүүн Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, торгон жолоо өргүүлсэн юм.  

Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд үрээ хурдалжээ. Айргийн гуравт, Баянхонгор аймгийн  Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын "Зурвас"цавьдар, айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр  үрээ хурдалж байв.