Жорж Флойдын үхлээс хойш зургаан өнгөт арьстан амиа алджээ

Жорж Флойд нас барснаас хойш испани болон хар арьст нийлсэн зургаан хүн модноос дүүжлэгдэж амиа алдсан байдалтай олдсон  хэргийг эрх баригчид шалгаж байна.

Тавдугаар сарын 27-ноос хойш нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй, нэг өсвөр насны хүү нийлсэн зургаан хүн Калифорнийн Портлэнд, Нью Йоркын Хюстон хотуудад дүүжлэгдэж амиа алдсан байжээ.

Одоохондоо эдгээр хэргүүдийг амиа хорлолт хэмээн бүртгэсэн ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой цуврал аллага байж болзошгүй гэж олон хүн эмээж байгаа гэнэ.

Цагдаа нарын мэдээлж буйгаар цогцос олдсон газруудад гэмт хэрэг гэж үзэх баримт байгаагүй, хохирогчдын шүүх эмнэлгийн хариу одоо болтол гараагүй байгаа аж.

Хамгийн эхний цогцос Портлэндэд тавдугаар сарын 27-нд олдсон бөгөөд талийгаач нь орон гэргүй, хар арьстай, трансжендер эмэгтэй Отис Гүлли гэгч байжээ. Гэр бүлийнхэн нь Гүллиг амиа хорлосон гэхээс илүү хүйсийн чиг баримжаанаасаа болж бусдын гарт амиа алдсан хэмээн үзэж буй гэнэ.

Удалгүй тавдугаар сарын 31-нд 38 настай Малколм Харш, арван хоногийн дараа 24 настай Роберт Фаллер нар Калифорнид амиа алджээ.  Хохирогчдын гэр бүл тэднийг амиа хорлосон гэж үзэхгүй байгаа бөгөөд тус тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсч байгаа гэнэ.

Харин Фаллерийн цогцос олдохоос нэг өдрийн өмнө буюу зургадугаар сарын 9-нд Нью Йоркод 27 настай Доминик Александер дүүжлэгдэж амиа алдсан байдалтай олджээ. Хотын хаа сайгүй модноос уясан дүүжлүүрийн олс олдох болсныг цагдаа нар шалгаж эхэлсэн гэнэ.