"Бодь Даатгал"-ын ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 12-нд I, II, III ангиллын 20 ХК-ийн 63.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1 сая хувьцаа арилжив. Үүнээс 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурав

Энэ өдөр "Бодь Даатгал" (BODI+4.42%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нэхээсгүй Эдлэл" (NXE -13.64) болон "Стандарт Проперти Групп" ХК (BBD-8.51%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,818 ширхэг үнэт цаасыг 282,973,970 төгрөгөөр арилжаалсан байна

"TOP 20" индекс 0.98 хувиар буурч 15914.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,433,715,146,444.75 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.