ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ АЛБАН ЁСООР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрийн морин цагаас эхлэн үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэллээ.

2020 оны 05 р сарын 25 ны өдрийн морин цаг эхлэхтэй зэрэгцэн Үндсэн хуулийн өөрчлөлт албан ёсоор хэрэгжиж эхэлсэн гэдгийг үндсэн хуулийн өөрчлөлтийн эх баригч Д. Лүндээжанцан гишүүн мэдэгдэж хуулийг баталсан төр нийгмийн зүтгэлтнүүдтэй албан ёсоор мэдээлэл хийлээ. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Улсын их хурлын тухай хууль болон Засгийн газрын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай болон Шүүхийн тухай хууль зэрэг томоохон хуулиудад өөрчлөлт оруулах учиртай. Өнөөдрөөс эхлэн Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэллээ. Аймгийн төвүүд дунд нь байдаг сумууд үгүй болж хотын статустай болж байгаагаар энэ удаагийн үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт эхэлснийг бататгана. Тухайлбал Өмнөговь аймгийн төв дотор Даланзадгад сум байхгүй болж байгаа гэж ойлгогдоно. Мөн засгийн газар давхар дээлтэй сайд нараасаа салах учиртай гэдгийг хуульчид сануулаад эхэлсэн. 2020 оны тавдугаар сарын 25 ны өдрөөс Засгийн газар давхар дээлтэй сайд нараа солих үүрэг хүлээнэ гэдгийг хуульч Ч. Өнөрбаяр онцолсон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэдэд газрын дор байгаа баялгыг нь ард түмэнд тэгш хүртээмжтэй байдлаар хүртээх баялгын сантай болох зэрэг олон эерэг өөрчлөлтүүд орсон. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд шинээр байгуулагдах парламент үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор дагаж мөрдөх хуулиудыг батлахдаа үзэл баримтлалыг нь өөрчлөхгүй байгааг Д. Лүндээжанцан гишүүн онцолсон юм. Үндсэн хуулинд 2000 онд дордуулсан долоон өөрчлөлтийг хийж байлаа. Өнөөдөр засгийн газар нь танхимын журмаар биш ерөнхий сайдынхаа өгсөн үүргийн дагуу ажиллахаар шинэ үндсэн хуулиар зохицуулсан байлаа. Гэтэл дордуулсан өөрчлөлт орж ирснээр засгийн газрын гишүүн болгон ерөнхий сайд болох шахсан. Ингэснээр сайд нарын зөвлөл шиг хуучин тогтолцоогоороо ажиллаад байна уу гэж хардахаар байгаа юм.