Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 33 боллоо

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг сонслоо.

Тэрбээр "Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн нийт 33 хүн боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 108 хүн эмчлүүлж байгаа. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 24. 

Нэгдүгээр сарын 6-наас хойш 12,000 гаруй шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Тандалтын шинжилгээг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй байна. 

Тавдугаар сарын 13-нд ОХУ-ын 15 хотод суралцаж байсан цэргийн сургуулийн оюутнууд ирсэн. Нийт 57 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэж байна" гэв.