Жендэрийн үндэсний хороо нам, эвсэлд хандан уриалав

Жендэрийн Үндэсний хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор батламжаа гардан авсан улс төрийн нам, эвсэлд хандан уриалга гаргажээ. 

 

Уриалгад, Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар эрэгтэй, эмэгтэй хүн бүр тэгш эрхтэйгээр сонгуульд оролцохыг баталгаажуулсныг онцлоод, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нам, эвсэл анхаарч бодит бодлогоор дэмжихийг уриалжээ. 

1992 оноос хойш УИХ-ын 7 удаагийн сонгуулийн дүнд нийт 532 гишүүд сонгогдсоноос давхардсан тоогоор 50 нь эмэгтэй гишүүд байжээ.