Шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусээр халдварлаагүйг тогтоосон

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Тайвань улсаас ирсэн Монгол Улсын иргэнийг коронавирусний халдвартай байж болзошгүй гэдэг үндэслэлээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж шинжилгээ авч ХӨСҮТ рүү явуулсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарч сөрөг буюу коронавирусээр халдварлаагүйг тогтоосон.

Одоо тус иргэн хяналтад буюу тусгаарлагдсан хэвээр байгаа аж. Цахим орчин болон хэвлэлүүдэд гарч байгаа зарим мэдээлэл нь буруу, мөн тухайн иргэнийг хэн гэдгийг мэдэх гэсэн хэт туйлширсан мэдээлэл гаргаж байгаад гомдолтой байгаагаа эрүүл мэндийн салбарынханд мэдэгдсэн байна. Тийм учраас үнэн бодит мэдээллийг нийтлэх, нөгөөтэйгүүр хүний эрхэнд халдахыг оролдсон мэдээлэл гаргахгүй байхыг хэвлэл мэдээллийнхнээс хүсжээ.