Шивэрнээс салах энгийн 8 арга

Халуун дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор эрчүүдэд нэгэн сэтгэл зовоосон асуудал үүсдэг нь “хөлний ариун цэвэр”. Энэ асуудал зарим эмэгтэйчүүдэд ч хамаатай. Асуудалтай хүмүүс олон нийтийн газар гутлаа тайлахаас ичиж, айлд зочлохоор явахаас татгалзаж байдаг нь нууц биш.

Гутал тайлмагц гарах хамар сэтлэм, заримдаа огиудас хүрэм үнэрээс болж тэр шүү дээ.  Ийм зүйлд хүргэдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Олон хүн үүнийг тухайн хүний бие физиологийн онцлог болон хөлсний булчирхайн үйл ажиллагаатай холбоотой  хэмээн бодож магадгүй юм. Гэхдээ огт тийм биш. Чухам юунаас болж хөл шивэртдэг юм бол?

 

 

1Бидний хөл, тавхайд маш олон тооны нян гуужсан, үхэжсэн арьсаар хооллон амьдарч байдаг.

 

Мэдээж ямар ч амьд биетээс гаралтай бүтээгдэхүүн тааламжгүй үнэртэй байдаг. Тиймээс үхэжсэн, гуужсан арьс идсэн нянгууд гулгиж, хахаж цацаж эхэлдэг байна. Нян өндөр чийгшилтэй, тогтмол хэмийн дулаантай орчинд идэвхтэй оршдог. Тэгэхээр зуны цагт битүү гутал өмсөх нь бичил организмуудын хувьд төгс инкубатор болж өгөх аж.

 

Бидний хөл, тавхайд маш олон тооны нян гуужсан, үхэжсэн арьсаар  хооллон амьдарч байдаг.

2Ямар ч тохиолдолд синтетик материалтай хямд гутал бүү өмс.

 

Арьс орлуулагч бүхий л материалыг полимер буюу пластмассаар үйлдвэрлэдэг. Ийм гутал өмсчихөөд явж байна хэмээн мэдрэхийг хүсвэл хөлдөө гялгар уут углаад 10-20 минут яваад үзээрэй. Үр дүн нь таныг тийм ч удаан хүлээлгэхгүй. Гялгар уут чийг дааж, хөл болон хуруу хоорондын орон зай нордог. Ийм зүйл таны эрүүл мэндийг хамгаална гэж үү? Тэгэхээр үнэтэй ч байсан цэвэр арьсан гутал ав, илүү удаан ч өмснө.

 

Ямар ч тохиолдолд синтетик материалтай хямд гутал бүү өмс.

3Дараагийнх нь оймс. Энд мөн л синтетикээс бүрэн татгалзах шаардлага гарна.

 

Оймс нь хөлнөөс гарах үнэртэй тэмцэхэд маш чухал үүрэгтэй. Гутал өмсөх үед хөлийг тав тухтай байлгахаас гадна хөлс ялгаралтанд нөлөөлдөг. Бодоод үз дээ, гялгар уут ус шингээх болов уу? Мэдээж, түүний шингээлтийн түвшин 0 хувь. Яг л синтетик гутал шиг. Тиймээс натурал материалаар, тухайлбал, хөвөн даавуугаар хийсэн оймс сонго. 

Армид оймсны оронд ороолтыг зүгээр ч нэг хэрэглэгдэггүй юм шүү гэдгийг хэлэе. Эмч мэргэжилтнүүд оймсоо өдөрт 2-3 удаа сольж байхыг зөвлөдөг. Нөхцөл байдлаас шалтгаалан гэх үү дээ. Тухайлбал, ажил дээрээ, гэртээ, гадагш гарахдаа гэх мэт. Харин “ээлж солих” үедээ хөлөө угааж байхаа мартав.

 

Дараагийнх нь оймс. Энд мөн л синтетикээс бүрэн татгалзах шаардлага гарна.

4Ариун цэврийн талаар.

 

Энэ мөн л шивэртэй тэмцэх үеийн чухал мөчүүдийн нэг. Хөлнийхөө үхэжсэн арьсыг гуужуулж байх хэрэгтэй. Чухам энэ л таагүй үнэртэй паразитуудын амьдрах нөхцөл болж байдаг шүү дээ. Үүнийг уушгин чулууны тусламжтайгаар хийж болно. Хөлөө сайтар, ялангуяа хурууны завсарыг сайн угаах хэрэгтэй. Ингэхдээ аль болох үнэргүй, бактерийн эсрэг саван ашигла.

 

Ариун цэврийн талаар.

5Хумсаа ч бас анхаар.

 

Хөлийн хумс урт ургах нь мөн л бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлж байдаг. Чухам урт хумсанд л мөөгөнцөр үүсч, улмаар хөлд нэлэнхүйд нь тархаж байдаг билээ. Мөөгөнцөр бол арьс, салстыг гэмтээдэг нэг төрлийн бактер юм. Тиймээс хумсыг тогтмол авч, цэвэрлэж байх нь чухал. Бактерт үүрлэх боломж олгохгүй байх нь үржихээс сэргийлэх хамгийн сайн арга юм.

 

Хумсаа ч бас анхаар.

6Хөлөө угааж, хумсаа авсаныхаа дараа алчуураар хаттал нь арчих хэрэгтэй.

 

Мөн л натурал нэхмэл эдлэл буюу цэвэр хөвөн даавуун алчуур байх хэрэгтэй. Ялангуяа хуруунуудын завсарын орон зайд онцгой анхаарал хандуул. Угаасан хөлөө сайтар арчсаны дараа гэрийн цэвэр шаахай өмсөөрэй.

 

Хөлөө угааж, хумсаа авсаныхаа дараа алчуураар хаттал нь арчих хэрэгтэй.

7Гэрийн шаахай нь шивэр хөлний таагүй үнэрийг арилгахад багагүй үүрэгтэй.

 

Нэгдүгээрт, шаахай тийм ч үнэтэй биш. Тиймээс болж өгвөл сард нэг удаа солиод байж болно. Хоёрдугаарт, натурал материалаар хийсэн шаахай сонго. Даавуун шаахайг долоо хоногт нэг удаа угаалгын машинаар 90 градусын хэмд угааж болно. Гуравдугаарт буюу хамгийн чухал нь өдөр бүр өмсөхөд зориулагдсан шаахай нь  ганц хүний хэрэглээнийх байх ёстой. 

Танаас өөр хэн ч уг шаахайг өмсөх учиргүй. Эс бөгөөс та бусдын хөлд байсан муухай үнэртэй урилаггүй “зочдыг” хүлээж авна гэсэн үг. Сайн угааж, хаттал нь арчиж, цэвэр шаахай өмссөн хөлдөө авах дараах арга хэмжээ бол эмчилгээ юм.

 

Гэрийн шаахай нь шивэр хөлний таагүй үнэрийг арилгахад багагүй үүрэгтэй.

8Цэвэрхэн хөлөн дээр шивэр арилгах тусгай тос, мазь түрхэх хэрэгтэй.

 

Миний хувьд энэ зурган дээрх мазь их сайн тохирдог. Энэ бол сурталчилгаа биш. Энэ мазь хямдхан бөгөөд захын эмийн санд зарагддаг. Тосыг харамлах хэрэггүй, гэхдээ хөлнийхөө арьсанд бүрэн шингэтэл нь сайтар түрхэж өгнө. Ялангуяа арьс гуужуулсан хэсэг болон хуруунуудын завсар.

 

Цэвэрхэн хөлөн дээр шивэр арилгах тусгай тос, мазь түрхэх хэрэгтэй.

9

 

Энгийн найман эдгээр дүрмийг сахихад тийм ч төвөгтэй биш байгаа биз. Тэр дундаа таны хөлнөөс шивэр ханхалж байгаа тохиолдолд. Зөвлөгөөг дагаснаар 5-7 хоногийн дараа гэхэд л сэтгэл амар гутлаа тайлж болохоор болно. Гэхдээ эвгүй үнэрээсээ салчихлаа гээд ариун цэвэр сахихаа орхиж болохгүй. Өөртөө арчаатай байхаас бүү залхуур.