Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

 

 “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлд 414.6 км төмөр зам барьж байгуулах Үндэсний бүтээн байгуулалтад оролцож буй төмөр замын бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэх “Ган хийц” ХХК,“Улаанбаатар Бүк” ХК нар ИБНВУ-ын “Пандрол” компанитай дэлхийн стандартад нийцсэн пандрол бэхэлгээг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү“Пандрол бэхэлгээний худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол” төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талбар болох Дорноговь аймгийн Зүүнбаян өртөө дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн байранд зохион байгуулагдав.

Энэхүү “Пандрол бэхэлгээний худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол”-д Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Филип Малон нар хүрэлцэн ирэв.

 “Пандрол” / “Эрсдэлгүй, бэхэл&март технологи – Насан туршийн түнш”/ компани нь ИБНВУ-ын RM&S компаний зохиосон төмөр бетон дэрний загварын зургийг Монгол улсын холбогдох байгууллагуудаар батлуулж, өнөөдөр тус загварын дэрийг түнш болох “Улаанбаатар Бүк” ХХК, “Ган хийц” компаниуд үйлдвэрлэж “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам”-ын төсөлд оролцож байна.

 “Пандрол бэхэлгээ”-г ашигласнаар нэн түрүүнд төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, арчилгааны зардлыг багасгадаг. Урьдчилсан судалгаа, туршилт, ашиглалтын үеийн хяналт, төмөр замын цаашдын хөгжил, тээх чадварыг нэмэгдүүлэх бололцоонуудын судалгаанд суурилж хэрэглэгчдэд зориулсан цогцолбор үйлчилгээг үзүүлэн ажиллаж иржээ.

Пандролын “бэхэл&март” гэдэг технологи нь төмөр замын арчилгааны зардлыг багасгахаас гадна RM&S компанийн зургаар үйлдвэрлэсэн, Пандролын бэхэлгээг ашигласан төмөр бетон дэр нь Монгол улсад мөрдөж байгаа стандартаас 1 км замд дунджаар  180 дэр хэмнэх бололцоо олгох боломжтой. Энэ нь дунджаар 100 км төмөр зам барихад 2 сая долларын хэмнэлт гаргахаас гадна төмөр замын голын даралтыг 30 тоннд хүргэх боломжийг олгох нь төмөр замын тээх чадварыг нэмэгдүүлж нийт төмөр замын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ. Тус бэхэлгээ нь 40 жил ашиглагдах боломжтойгоос гадна бусад үйлдвэрлэгчийн бэхэлгээтэй харьцуулахад бүхэл тойрогт аюулгүй ашиглах боломжтой юм.

Мөн 2018 онд Пандрол бэхэлгээтэй “УБ” БУК компаний үйлдвэрлэсэн төмөр бетон дэрийг ашиглан Нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замыг УБТЗ-ын мэрэгжилтнүүд амжиллтай барьж ашиглалтад оруулсан байна.