
Дуучин Нара фэйсбүүкээр бухимджээ. Тэрээр "Чээж нүцгэн зургаар фэйсбүүкээ гоёсон залуу "Олны өмнө нүцгэлчихээд чи улс төрд орох эрхгүй” гэж хэлэх юм. Би гайхав?
Зарчмын хувьд тэр бид хоёрын зурагт ямар хол ялгаа байна. Зураг авахуулах нь сонгогдох эрхийг үгүйсгэх ямар факт, баримт болох юм бол. Зураг бол хувь хүний орон зайгаа уран сайхны аргаар илэрхийлж, залуу насаа мөнхөлж байгаа нэг хэлбэр. Миний хэрэндээ хичээж, одоо ч надад таалагддаг зургууд минь он цагийн элэгдэлд нөхөр Нарантуяагийн хувийн өмч, сонирхол, дурсамж болохоос бус үүн дээр дөрөөлж, Нарантуяаг буруутгах үндэслэл болохгүй.
Би их зүйл уншаагүй, хувийн амьдралаа цэгцлээгүй, хичээгээд хичээгээд өөрийн санаанд хүрч чадаагүй, цаашид суралцах ёстой гэдгээ мэднэ. Тиймээ "Би мэдэхгүйгээ мэднэ”.
Миний зураг хэн нэгнийг буруу зан үйлд дуудаагүй, боломжийг хаагаагүй, эрхийг зөрчөөгүй, амьдралын хэв маягт нь халдаагүй тул намайг "Буруутгах шалтгаан биш”. Тиймээс би хагас нүцгэн зургаа авхуулсан. "НУ И ЧТО?”. Тэгээд юу гэж” хэмээн хагас нүцгэн зургийнх нь дор сэтгэгдэл үлдээсэн залууд хандан УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээ мэдэгдээд буй дуучин Нара буюу М.Нарантуяа өөрийн үзэл бодлоо ийн илэрхийлжээ. Эх сурвалж: www.assa.mn